Нийгэм


Д.Сумъяабазар ӨМӨЗО-д ажлын айлчлал хийж байна

1 сар TIMES.MN

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 15-18-ны өдрүүдэд БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах орны Хөх хот, Баяннуур, Бугат, Ордос хотууд ажлын айлчлал хийж байна.

  ӨМӨЗО-ны Намын  хорооны нарийн бичгийн дарга Ли Жихөн өнөөдөр УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазарыг хүлээн авч уулзаж, уул уурхай, эрдэс баялгийн салбарын хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа, цаашдын боломжийн талаар харилцан санал солилцлоо. Уулзалтын үеэр Ли Жихөн энэхүү айлчлал нь хоёр талын салбарын харилцаанд чухал ач холбогдол өгч байгааг тэмдэглээд, цаашдын харилцааны хүрээг өргөтгөж шинэ түвшинд ахиулахад хоёр тал хамтран ажиллахыг хүслээ.

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазарын БНХАУ-ын ӨМӨЗО-д хийж байгаа айлчлал үргэлжилж байна.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.