Нийгэм


Цэцэрлэгийн хүүхдийн цагаан хорхой, шээсний шинжилгээг 8600-23500 төгрөгөөр авч байна

1 сар TIMES.MN

Энэ жил улсын хэмжээнд 672 цэцэрлэгт 114 мянган хүүхэд хамрагдах бөгөөд улсын цэцэрлэгүүдийн цахим бүртгэл энэ сарын 23-ны өдрийг дуустал үргэлжлэх юм. Цэцэрлэгт хамрагдах хүүхдүүд цагаан хорхой, шээсний шинжилгээ өгсөн байх шаардлагатай байдаг.

Өнгөрсөн жил 2-5 настай хүүхдийн шээс, цагаан хорхойн шинжилгээг дүүргийн эрүүл мэндийн төвүүдээр авч байсан юм. Энэ жилийн хувьд ч ялгаагүй дүүргийн эрүүл мэндийн төвүүдээр шинжилгээг авах юм байна. Ингэхдээ дүүргийн эрүүл мэндийн төвүүд шинжилгээг үнэгүй авах юм. Харин өрхийн эмнэлэгүүд уг шинжилгээг авдаггүй.

Эцэг эхчүүд улсын эмнэлэг дээр  цаг хугацаа алдаж дугаарлахаас илүү хувийн хэвшлийн эмнэлэгт хандах болсон. Шинжилгээний хариугаа авахад ердөө 2-3 цаг л шаарддаг. Ингээд хувийн хэвшлийн эмнэлгүүд цагаан хорхой, шээсний шинжилгээг ямар үнээр хийж байгааг хүргэе.

Хан-Уул дүүрэгт байрлах Интермед эмнэлэг дээрх хоёр төрлийн шинжилгээг 15000 төгрөгөөр хийдэг бөгөөд хариуг нь хоёроос гурван цагийн дотор гаргаж өгдөг бол Грандмед эмнэлэг 16000 төгрөгөөр хийж, хариуг нь нэгээс хоёр цагийн дотор гаргадаг аж. Харин Гялс төв хоёр шинжилгээг хоёуланг нь 8600 төгрөгөөр хийж, хариуг нь өдөрт нь гаргаж өгдөг бол Хаппи Веритас мөн адил 8600 төгрөгөөр, Гурван Гал эмнэлэг 23500 төгрөгөөр хийж байна.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.