Газар дээрээс нь


Улаанбаатар-Сайншанд чиглэлийн суудлын вагон осолдож, олон хүн гэмтжээ

2 сар, 1 долоо хоног TIMES.MN

09.30 Ослын газраас вагоныг татаж Даланжаргаланд хүргээд байна. Ослын газрын үзлэг үргэлжилж байна. Даланжаргалан дээр ирсэн хүмүүсийг вагоноос буулгалгүй Чойр хүртэл вагоныг татна гэх мэдээлэл байна.


09.00 Яг одоо унасан вагоныг далан хүртэл буцааж татаж байна. Далангаас хүмүүсийг дахин эмнэлгийн үзлэгт оруулж автобусаар зөөхөөр болжээ.




08.50 Ослын газрын үзлэг үргэлжилж байна. Зорчигчдыг замаасаа гараагүй вагонууд руу шахаж суулгаад удахгүй татах гэж байна. Осол далангаас 5 км зайд болсон байна. Гэмтсэн хүмүүсийг зөөсөөр байна.


08.00 Зам дээр үлдсэн вагонуудыг удахгүй эргэж татаад Чойр хүргэнэ гэсэн мэдээлэл байна.


07.40 Ослын улмаас хүн амь нас эрсдээгүй байна. Зорчигчид их сандарсан, сэтгэл зүйн хувьд цочирсон байна. Иргэдэд ундны цэвэр ус тараажээ.




07.00 Осолдсон вагоны хүмүүсийг замаасаа гараагүй үлдсэн вагонууд руу шахаж байрлуулаад байна. Бэртэж гэмтсэн хүмүүст эмнэлгийн тусламж үзүүлж орон нутгийн эмнэлэг рүү хүргэж байна. Үерт эвдэрсэн замыг засахаар шуурхай багийнхан ажиллаж байна. Ослын газар онцгой, эрүүл мэнд, цагдаа, төмөр замынхан ажиллаж байна. 


06.30 Өчигдөр орой 21:08 цагаас Улаанбаатар-Сайншандын чиглэлд хөдөлсөн суудлын галт тэрэг хотоос 300 км-ын зайд Дорноговь аймгийн Айраг сумын нутагт осолдсон байна.  Ослын улмаас бэртэж гэмтсэн хүмүүст эмнэлгийн тусламж үзүүлэхээр орон нутгийнхан ажиллаж байна. 



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    2 сар, 1 долоо хоног []


Борооны ус, үерт урсдаг төмөр замтай болжээ. Үгүй тийм биш наад замаар чинь Хятад улс руу өдөржин шөнөжин зөөж байгаа хүнд даацийн төмрийн хүдэр олон жил засаагүй хаясан наад төмөр замыг чинь эвдчихээд байхад хайхардаггүй сайдаа эхлээд зайлуул.


Зочин    2 сар, 1 долоо хоног []


Ер нь Тусгай нарийн мэргэжлийн байгууллагууд болох Төмөр зам,Эрчим хүч,Хүчний байгууллагууд,Эрүүл мэндийн салбарыг ЗААВАЛ МЭРГЭЖЛИЙН МЭРГЭШСЭН хүн удирдах ёстой! Энэ хамгийн чухал зүйлийг баримтлаагүйгээс Монголд олон зүйл эмх замбараагүй болж стандартаа хангахгүй Шуурхай байдал ч алдагдахад хүрээд байна.Яагаад гэдгийн учрыг ухаантай тэнэг ямар ч хүн ойлгох байх.


Зочин    2 сар, 1 долоо хоног []


Олон хоногийн бороонд хөрс нь дэвтээд урсаад бн.Замчид энэ ослоос өмнө онц байдалд ороод гэртээ ч харихгүй өдөр шөнөгүй ажиллаж бн


Зочин    2 сар, 1 долоо хоног []


УБТЗ- д хариуцлагагүйн зуд нүүрэлжээ.Яасан мундаг мэргэжлийн хүн зам угаасан энэ тэр гэж бичихийн.Том амтыг УБТЗ ын хашаагаар бүү оруул, бөгс ухагч папарацци баагий яаж ТЗ ын бодлого гаргахын Жийгээгээ шантаажлаад үнэтэй өдрийн хоол идээд л явж бдг


Зочин    2 сар, 1 долоо хоног [59.153.115.91]


Мэргэжлийн бус гэмт хэрэгтнүүд төмөр замыг удирдахаар ийм юм болж байгаа юм шдээ


Зочин    2 сар, 1 долоо хоног []


осол болцон байхад юун муухай юм бичдэг юм байгалийн гамшиг хэлж ирэхгүй хийсээд ирдэг зүйл дээ


Зочин    2 сар, 1 долоо хоног []


осол болцон байхад юун муухай юм бичдэг юм байгалийн гамшиг хэлж ирэхгүй хийсээд ирдэг зүйл дээ


Зочин    2 сар, 1 долоо хоног []


Замаа шалгадаггүй юм уу? Зөрлөг болгон хариуцдан баймаар. Харин тэр мөнгийг нь идсэнээс болж хүрэлцээгүйн улмаас ажил доголдож байгаа нь үнэн болж таарлаа


Зочин    2 сар, 1 долоо хоног []


Борооны ус үерлэж замын чигжээс шороог угааснаас болж энэхүү осол сүйрэл гарсан. Байгалийн гамшиг тохиолдсон.


Зочин    2 сар, 1 долоо хоног []


Жигжиднямаа шилэн Цогоо 2 томор замын бух орлогыг офшордоод дууссан тул ялзарсан дэр модоо сольж чадаагуйгээс суудлын галт тэрэг онхолджээ . Арай ч дээ хар мортэй шуналтангуудаас болж галт тэрэгээр явахад айдастай боллоо