Нийгэм

М.Мөнхшүр: Хувийн таарамжгүй харилцаанаас үүдэн нэгнийхээ аминд хүрсэн нь тогтоогдсон

1 долоо хоног, 4 өдөр TIMES.MN

Зам тээврийн хөгжлийн яамны байр буюу Засгийн газрын XIII байранд өчигдөр /2018.08.09/ хүн амины хэрэг гарсан талаар хэвлэл мэдээллээр цацагдаж эхэлсэн. Тэгвэл энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвөөс албан ёсны мэдээллийг өглөө. 

Цагдаагийн ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгч, мэргэжилтэн М.Мөнхшүр "Өчигдөр буюу 2018 оны наймдугаар сарын 09-ний өдөр цагдаагийн байгууллагын 102 утсанд Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлалтай Зам, тээврийн хөгжлийн яамны байрны гадаа хүн нас барлаа гэсэн дуудлага мэдээлэл ирсэн. Үүний дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн хэргийн газарт үзлэг шалгалт хийж ажиллалаа.

Урьдчилсан байдлаар Зам тээврийн хөгжлийн яамны  Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, 38 настай Г-ийн амь насанд  мөн яамны Төрийн тусгай удирдлагын газрын дарга, 48 настай М халдсан болохыг тогтоон мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна.  

Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1-т зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна. Талийгаач Г-ийн үхлийн шалтгаан шүүх эмнэлгийн дүгнэлтээр тодорхой болно. Шинжээчийн дүгнэлт хуульд заасан хугацааны дотор гардаг. Сошиал орчинд албан тушаал булаалцалдсанаас болж ийм хэрэг болсон гэх ташаа мэдээлэл гарсан. Энэ хэрэг нь Г,М нарын хувийн таарамжгүй харилцаанаас үүдсэн нь тогтоогдсон. Тухайн хүмүүс архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан эсэх нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдох боломжтой" гэв.

Холбоотой мэдээлэл

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Зочин    1 долоо хоног, 4 өдөр []

ЕРӨНХИЙ САЙД ХУРАНДАА У.ХҮРЭЛСҮХ ТАНД Биднийг цэрэг армид алба хааж байх үед жагсаалын хоёр цэрэг зодолдоход цэргийн сахилгын ноцтой зөрчил боллоо гэж Хорооны захирагчийг албан тушаал бууруулж, салаа ротын захирагчийг нь цэргийн цолыг бууруулж арга хэмжээ авдаг байсан. Тэр үед офицер дарга нар эрхэлсэн ажилдаа хариуцлагатай ханддаг байсан юун одооны энэ сайдууд вэ. Хариуцлага, болон хуулийг чанд хэрэгжүүлнэ гэж Та хэлсэн. хууль хууль бас дахин хууль гэсэн байхаа