Нийгэм


Дарь-Эх, Монелийн уулзварын замыг засна

1 долоо хоног, 4 өдөр TIMES.MN

Өнгөрсөн сард орсон усархаг борооны улмаас зарим замууд дээр эвдрэл гарсан. Үүнээс Монелийн уулзвар дахь авто замын үерийн ус зайлуулах хоолойг таглаж зөвшөөрөлгүй иргэн, аж ахуйн нэгж бууснаас болж тус бүсийн авто зам эвдэрч, ихээхэн хохирол учирсан. Мөн гадна тойруугийн зам Дарь-Эхийн уулзвараас ганц худаг, Цагаан даваа чиглэлийн авто замын үерийн даланг хааж айл өрхүүд бууснаас зам эвдэрсэн.

 

Нийслэлийн хэмжээнд 86 гудамж замын эвдрэл гэмтлийн судалгаа гаргаад, засварын ажлыг эхлүүлээд байгаа бөгөөд зам засварлахад шаардлагатай нэг тэрбум орчим төгрөгийг Нийслэлээс шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдааны үеэр эвдрэл үүссэн замуудыг түргэн засварлах, нийслэлийн Газрын албатай хамтран зөвшөөрөлгүй буусан айлуудыг нүүлгэхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд үүрэг болгов.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.