Нийгэм


Ларри Мэйби: Монгол улс олон улсад үлгэр жишээ болж байна

4 сар TIMES.MN

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Улаан загалмайн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн  хувьд Олон Улсын Улаан загалмайн хорооны Бээжин дэх Зүүн Азийн бүсийн төлөөлөгчийн газрын дэд дарга Ларри Мэйбиг хүлээн авч уулзлаа. Олон улсын хүмүүнлэгийн  үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллаж ирсэн  Монголын Улаан загалмайн нийгэмлэг, Засгийн газар, Батлан хамгаалах яаманд талархаж буйгаа илэрхийллээ. Уулзалтаар Олон улсын Улаан Загалмайн эрх зүйн байдал, хуулийг сурталчилах, хэрэгжүүлэх  чиглэлээр үйл ажиллагаа явуулах Монгол Улсын үндэсний групп байгуулах ажлын явц, үр дүнгийн талаар ярилцсан юм. Үндэсний группыг байгуулах, ажиллах дүрэм журам удахгүй батлагдаж ажиллаж эхлэх аж.


Ноён Ларри Мэйби  олон улсад энхийг дэмжих ажиллагаанд оролцож буй бие бүрэлдэхүүнээрээ  Олон Улсын Улаан Загалмайн хуулийг ягштал мөрдөж бусад улс оронд үлгэр жишээ болж буй Монгол Улсын Засгийн газарт талархаад цаашид улам үр дүнтэй хамтран ажиллах болно гэдгээ мэдэгдлээ. 


Уулзалтанд үүрэгт ажлаа өгч буй Зүүн Азийн бүсийн төлөөлөгчийн газрын Зэвсэгт хүчин хариуцсан төлөөлөгч Зарван Раниеро Овсиа болон энэхүү албыг хүлээн авч буй Жан Жак Гакон, Монголын Улаан Загалмайн нийгэмлэгийн төлөөлөгчид байлцлаа.

 


Халх голын ялалтын 80 жилийн ойг ОХУ-тай хамтран тэмдэглэнэ


Халх голын ялалтын 80 жилийн ойг хамтран тэмдэглэхээр ОХУ-ын Засгийн газраас Эрхүүгийн Байгалийн улсын их сургуулийн дэргэд тусгай төв байгуулсан  байна. Тус төвийн  төлөөлөгчид Батлан хамгаалахын сайд Н.Энхболдтой уулзаж 80 жилийн ойг хамтран тэмдэглэх үйл ажиллагааны  хөтөлбөрөө уялдуулах, хэрхэн зохион байгуулах талаар ярилцлаа.


Ирэх есдүгээр сарын 20-нд  Эрхүүд болох уулзалтаар хоёр талын хэрэгжүүлэх төлөвлөгөө болон хамтран хийх ажлуудаа нэгтгэн ярилцахаар болсон юм. Халх голын ялалтын 80 жилийн ойг хоёр улс хамтран тэмдэглэх талаар Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар ОХУ-д айлчлах, олон улсын арга хэмжээнд оролцохдоо ярилцан тохирсон байна. Үүний дагуу Засгийн газраас Халх голын ялалтын 80 жилийн ойг тэмдэглэх ажлын хэсгийг Шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулан байгуулсан бөгөөд ажлын хэсэг анхны хуралдаанаа хийгээд байна.

 




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.