Улс төр


Г.Занданшатар Их мастеруудын тоглолтод амжилт хүслээ

1 долоо хоног, 5 өдөр TIMES.MN

2015-2017 онд АНУ-ын Санфранцико хотод амжилттай болсон “Чингис” шатрын клубийн нэрэмжит “Chinggis Invitational” дөрөвдэх удаагийн тэмцээн Монгол Улсад эхэллээ. Энэхүү тэмцээн нь манай улсад анх удаа зохион байгуулагдаж буй А зэрэглэлийн тэмцээн юм. Тэмцээнд 2500-гаас дээш чансаатай шатарчдыг урьж оролцуулдаг байна.

А зэрэглэлийн дэлхийн шилдэг их мастеруудын тэмцээний нээлт энэ сарын 8-нд болж, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монголын Шатрын холбооны хүндэт ерөнхийлөгч Г.Занданшатар оролцож үг хэллээ. Шатрын спортыг Монгол Улсад хөгжүүлэхэд энэхүү тэмцээн өндөр ач холбогдолтойг тэрбээр тэмдэглээд их мастеруудад амжилт хүслээ. Мөн тэмцээнийг тодорхой хуваарийн дагуу олон нийтэд нээлттэй, үнэ төлбөргүй үзүүлж байгаа нь олон улсын шилдэг их мастеруудын тоглолтыг дэргэдээс нь үзэж, туршлага судлах сайхан боломж болж буйг тэмдэглэлээ.

Энэхүү тэмцээд Монгол, Энэтхэг, Азербайжан, ОХУ, АНУ-ын 10 шатарчин өрсөлдөж байна. 

Монгол Улсыг төлөөлж гавьяат тамирчин, улсын дөрвөн удаагийн аварга, их мастер Цэгмидийн Батчулуун, 2018 оны улсын аварга Сумъяагийн Билгүүн, Сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгөн медальт Цэдэвээгийн Лхагвасүрэн гэсэн шилдэг гурван шатарчин оролцож байна.

Дэлхийн А зэрэглэлийн энэхүү тэмцээний хамгийн өндөр чансаатай тамирчин нь АНУ-ын хамгийн залуу их мастер Рэй Робсон байна. “Chinggis Invitational” тэмцээний аваргууд энэ сарын 16-нд тодорно гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочинзочин    1 долоо хоног, 4 өдөр []


Энэ тэмцээн яг хаана болж байгаа юм бэ? нууц биш бол тэмцээн болж байгаа газрыг нь зарлаач хаана ямар уралдаан тэмцээн болж байгааг нь мэдэхгүй юм