Нийгэм


Сэрэмжлүүлэг: Бага насны 2 хүүхэд гэртээ шатаж амиа алджээ

1 долоо хоног, 5 өдөр TIMES.MN

Бага насны хоёр хүүхэд гэртээ шатсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, СХД-ийн 22-р хорооны нутаг дэвсгэрт  гарсан галын улмаас гэрт байсан хоёр болон гурав настай хоёр хүүхэд амиа алдсан байна. Одоогийн байдлаар хэргийг СХД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа юм байна. 

Мөн гал гарсан шалтгааныг онцгой байдлын газраас тогтоохоор ажиллаж байгаа аж. Тиймээс эцэг эхчүүд хүүхдээ хараа хяналтгүй үлдээхгүй байхыг албаныхан анхааруулж байна.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.