Нийгэм


БСШУСЯ-ны Биеийн тамир, спортын бодлогын газрын даргаар Э.Мөнхбилэг томилогдлоо

1 долоо хоног, 5 өдөр TIMES.MN

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Биеийн тамир, спортын бодлогын газрын даргаар Э.Мөнхбилэг томилогдсон байна. Түүнийг ширээний теннисний Олон Улсын шүүгч, ширээний теннис төдийгүй спортын олон төрөлд хувь нэмэр оруулсан залуу боловсон хүчин гэж үнэлдэг аж.

Тэрээр 2010, 2014 оны Залуучуудын олимпийн наадмын албан ёсны шүүгч, алтан медалийн тоглолтын ерѳнхий шүүгч, 2011, 2014 онд ширээний теннисний ДАШТ-д шүүгч, 2008-2015 оны хооронд 20 гаруй олон улсын тэмцээнд шүүгчээр ажиллаж байжээ. Түүнчлэн 2015 онд Туялзуур сэлэмний залуучуудын ААШТ-ний ерөнхий менежер, 2016 онд Бразилийн Рио-де-Жанейро хотноо болсон зуны олимпийн наадамд сайн дурын ажилтнаар сонгогдож, Монголын багийн туслахаар ажиллаж байсан юм байна.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.