Дэлхий


Их ойг үндэслэгч буюу Forest man

1 сар, 2 долоо хоног TIMES.MN

Жадав Пайенг хэмээгч энэ хүний гараар ургасан ой мод Энэтхэгийн Жорхатын их ой «Молай» юм. Хүний гараар тарьж ургуулсан ой модны нийт эзлэх талбай 550 гектар газрыг эзлэж байна. Тэнд нэгэнт зэрлэг амьтад нутагшин бар, заан, хирс таарна. 1979 онд шавраар хучигдсан энэ үхмэл газар нь эрэг орчмоороо элсэрхэг Брахмапутра голын хатаж ширгэсэн тал бөгөөл гол их халуунаас болоод ширгэж сөнөсөн байв. Жодав элсэнд мод тарьж болох эсэхийг байнга туршин үзмээр санагддаг хүсэлдээ хөтлөгдсөөр нэг мэдэхэд 200 гектар газар халуун орны зэгс тариалсан байв. 


Үхмэл газар гайхалтай сэргэж, нэг л өдөр ногоон зэгсэн дунд алхаж явав. Одоо 500 гектар газар бүгд битүү ойн модоор хучигдаж- кукубха, банаба, делоникс, альбици, архидендрон, бомбакс гэх мэт моддын нэр төрөл нэмэгдсээр хэзээний байсан нүсэр ой мэт болов. Зэгс - Жодавын ойн 300 гектар газрыг эзэлдэг. Ой модод ургаад ердөө 6 сар болоход 100 заан нутагшин, төрөл бүрийн шувууд ирж, Бенгалийн бар, буга, хирс, хаа нэг үзэгдэн хамгийн сонирхолтой нь ойд шоргоолжны үүр таардаг болов. 
Ойн гүнд ойн эзэн эхнэр гурван хүүхдийн хамт жижигхэн овоохойд амьдардаг.


Тэрээр хотруу ирэн сүү зарж амьдардаг. Түүний үхэр сүргийг шинэхэн суурьсан бар барьж идээд салдаггүй гэжээ. 2012 оны 4 сард Жавахарлал Неругийн нэхэмжит их сургуулиас урьж, Их сургуулийн захирал түүнд «Ойн хүн » хэмээх өргөмжлөл гардуулж, 2013 онд " Forest Man" баримтат кино хийсэн нь Канны кино фестивалд хамгийн шилдэг баримтат киноны шагнал хүртсэн юм. Хүн төрөлхтөн ус агаарыг тэтгэгч ой модгүйгээр амьдралаа төсөөлөх ч аргагүй юм.

Сайхан Уул




Холбоотой мэдээлэл


Их ойг үндэслэгч буюу Forest man
Их ойг үндэслэгч буюу Forest man
1 сар, 2 долоо хоног

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    1 сар, 2 долоо хоног []


Saihan tuuh bna. Manaid neg iim hun garaadai