Аналитик


СЕНСАЦИТАЙ ИШЛЭЛҮҮД:Д.Дагвадоржийн хахууль, санхүүгийн дампуурал нүүрлэснийг дэлгэв

4 жил TIMES.MN

УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл:

Монгол Улсын эдийн хямралд бус санхүүгийн дампууралд орчихсон. УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл: Монгол Улсын эдийн хямралд бус санхүүгийн дампууралд орчихсон. Одоогийн нүүрлээд байгаа хүндрэл хариуцлагагүй, мөнгөө зөв зарцуулж чадаагүйн улмаас санхүүгийн нөөцгүй болж дампуурах шинжтэй болж байна.

 


 

  Гавьяат тамирчин О.Пүрэвбаатар:

 Сумогийн их аварга д.Дагвадорж чөлөөт бөхөд олон сая төгрөг гаргасан гэж яриад  байдаг. Тамирчдын зардалд 470 сая төгрөг зарцуулсан гэж тайлангийн хурал дээр  ярьсан байгаа юм. Эрэгтэй багийн тамирчдад нэг удаа л тэмцээнд явахад 15 сая төгрөг  өгсөн. Бид мөнгө гуйж үзсэн. Мөнгөгүй л гэдэг. Тийм л юм бол тэр их мөнгийг юунд  зарцуулсан байх уу. Та нар чадлаараа медаль авдаг гэж бодож байна уу, би Дэлхийн чөлөөт бөхийн холбооныхныг хахуульдаж  авч өгдөг гэж тамирчдыг загнаж, доромжилсон. Давгадорж Монголын чөлөөт бөхийн холбооны хууль бус ерөнхийлөгч атлаа багш, тамирчдыг байнга загнаж дарамталдаг.


Монголын Хөрөнгийн биржийн  гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Ангар:

Засгийн газар болгоны зорилго, зорилтод хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх талаар тусгадаг. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар бүгдээрээ л хөрөнгийн зах зээлийг хөгжүүлнэ гэсэн сайхан амлалт өгдөг. Гэтэл биелсэн нь үгүй.







Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.