Зураг & Видео


Нүд ирмэх зуур сармисыг хальслах арга

1 сар TIMES.MN

Өдөр тутмын хоол бэлтгэх ажлаа хөнгөлөхөд тань туслаж сармисны хумсыг хэрхэн хэдхэн секундад хальслах аргыг хүргэж байна.

Аливаа хоолны хамгийн түгээмэл амтлагч ногоо бол сармис. Бид өдөр тутмын амьдралдаа сармисыг хэрэглэдэг. Эрүүл мэндэд ч тустай. Харин хоол хийх цаг хугацаагаа хэмнэж сармисны хумсыг хэрхэн хялбархан аргаар хальслах аргыг сураарай. 

Бүхэл сармисны хумс тус бүрийг салгана. 

Дараа ньсармисны хумсны толгойн үзүүр хэсгийг хутгаар хэрчиж цэвэрлээрэй. 

Ингээд хумсыг хутгаар зөөлөн дарж бяцална

Сармисны хумс зөөлөрч бяцрах ба хальс нь амархан ховхорч салсан байх болно.

Өөр нэг арга бол сармисны хумсыг богино долгионы зууханд  /печь/  5-10 секунд хийнэ. 

Ингээд печьнээс гаргаж хуруугаараа үрэхэд л сармисны хальс амархан ховхорч унана.

Сармисыг хальслах хамгин энгийн арга бол бүхэн сармисыг саванд хийнэ.

Дээрээс нь таглаа эсвэл өөр саваар битүү бүрхэж сайтар сэгсэрнэ. 

Савыг онгойлоход бүхэл сармисны хумснууд салж, хальс нь ховхорсон байх болно. Ингээд л сармисны хумс бэлэн боллоо. 




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    1 сар []


harah ym yuch alga jmar zurag hoosonl ym bna iim ym buu ilgee


Зочин    1 сар []


Бүр нэг амархан арга зааж ѳгье. Энэ бол хурдны хувьд нүд ирмэхийн тал хувьд ч хүрэхгүй. Сармисыг хоолонд хийхдээ багц дундуур нь хутгаар хѳндлѳн нэг л зүсэхэд болоо. Хальслах хэрэггүй гэсэн үг. Гүйцээ.