Зураг


Дэлхийн улс орны сонирхолтой 10 баримт

1 долоо хоног, 2 өдөр TIMES.MN
1. Америкийн шоронд нийт хүн амын 5% буюу 2,2 сая хүн шоронгийн болон гэрийн нөхцөлд ял эдлэн суудаг бол хоёрдугаарт Орос 1,5 сая хүн хоригдох ялтай байдаг гэнэ. Гэтэл тэрбум гаран хүнтэй Хятадад 870 мянган хүн хүнд, хөнгөн ялтай хоригдож байдаг аж. Дэлхийн нийт хүн амын 25% ямар нэгэн хүнд хөнгөн ялаар шийтгүүлж эрхээ хасуулсан байдаг гэнэ

2. Франц цагийн бүсэд хамгийн их хуваагдсан орон гэнэ. Нийт 12 цаг. Америк 11 цаг. Орос 9 цагийн бүсд хуваагдсан аж.

3. Гуам улс дэлхийд байгалийн элс байдаггүй орон юм гэнэ. Нефтийг шүртэй хольж цардмал зам тавьдаг аж. Нефть болон шүрийн олдоц хамгийн их орны нэг ажээ.

4. Канадад дэлхийн бүх нууруудын 60% нь байдаг. Канадын нийт нутаг дэвсгэрт  3 сая нуур байгаа нь эх газрын 9% тай тэнцэх аж.

5. Афганистан опиум тариалалтаар дэлхийд нэгдүгээрт орж байна. Хар тамхины борлуулалтын 95% ыг эзэлдэг.

6. Сибирт дэлхийн бүх модны 25% ургадаг гэнэ. Дэлхийн хүн амын амьсгалах хүчилтөрөгч нүүрс төрөгчийн давхар ислийг үйлдвэрлэх гол обьект нь Сибирийн гүн тайга байдаг гэнэ.

7. Канадын хүн амын 50% нь дээд боловсролтой. Израиль — 45% Япон — 44%. Энд тусгай дунд боловсрол ороогүй гэнэ.

8. Орос орон танк үйлдвэрлэлтээрээ дэлхийд тэргүүлэгч гэнэ. Орост 21 000 танк, Америкт 16 000 танк үйлдвэрлэгдсэн аж.

9. Нигер. Дэлхийн хамгийн залуу хүн амтай орон. Хүн амын тал хувь нь 15 хүртэлх насны хүүхдүүд эзэлдэг. Газар нутгийн 80% элсэн цөл учир хүнд хүчир хөдөлмөрийг хүүхдүүд нугалдаг гэнэ.

10. Папуа-Новая Гвинея. Энэ орон англи хэлээр зөвхөн 2% нь ярьдаг бол. Папуа Шинэ Гвиней, дэлхийн хэлний 12 % эзэлж, 820 гаруй төрлөөр ашиглаж байна.

Сайхан Уул



Холбоотой мэдээлэл