Газар дээрээс нь


АТГ: С.Баярын хүсэлтийн дагуу АТГ-ын дарга хүлээн авч уулзсан

3 долоо хоног, 6 өдөр TIMES.MN

АТГ сар бүрийн 25-ны өдөр тухайн сарынхаа ажлыг тайлагнаж хэвлэлийн бага хурал хийдэг уламжлалтай. Энэ дагуу энэ сард хийсэн ажлынхаа талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд  тус газрын мөрдөн шалгах ажиллагаа, ХОМ-ийн талаар статистик мэдээллийг өгсөн юм. Үүний дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.


-Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг болон С.Баяр нарыг мөрдөн шалгах ажиллагаа ямар шатанд байна вэ?

-Ч.Сайханбилэг болон С.Баяр нарыг мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Тусгаарлагдсан хугацаанд мөрдөн шалгах ажиллагаа тодорхой хэмжээнд хийгдсэн. Прокурор үнэлэлт дүгнэлт өгөөд одоо гадуур шалгагдаж байна. Ингэснээр хилээр гарах, тодорхой хүмүүстэй уулзахыг хориглосон. Дуудаж байцаалт, мэдүүлэг авах ажиллагаа үргэлжилж байна.


-АТГ-ын дарга Х.Энхжаргал Ерөнхий сайд асан С.Баяртай уулзсан бичлэг сошиалаар тарсан. Энэ уулзалтаас үүдэж С.Баяр мөрдөн шалгах ажиллагаанд нөлөөлсөн гэх хардлага үүсгээд байна. Үүнд ямар тайлбар өгөх вэ?

-АТГ-ын дарга хэрэгтэй танилцах эрхтэй байдаг. Яллагдагчтай прокурорын хяналтын дор өрөөндөө уулзах ажиллагаа явагдсан. Ерөнхий сайд асан С.Баяр өөрөө уулзах хүсэлт тавьсан. Энэ уулзалт  бол иргэн хүний өөрт оногдсон эрхийнх нь хүрээнд явагдсан ажил юм. Түүнээс мөрдөн шалгах ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх гэсэн зүйл биш.


- АТГ-ын шалгаж байгаа хэргүүд улс төрийн нөхцөл байдалтай уялдаад байдаг нь ямар учиртай юм бэ?

- Шалгагдаж байгаа хэргүүд улс төрийн өнгө аястай холбоогүй гэдгийг албан ёсоор хэлье. Нийгмээс бидэнд хүлээлт их байгааг мэдэж байгаа ч мөрдөн байцаагчдын орон тоо цөөн, нэг хүнд ногдох хэргийн тоо олон байгааг хэлмээр байна. Бид боломжоороо хэргүүдийг хурдан шалгахыг зорьж ажиллаж байгаа.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    1 долоо хоног, 2 өдөр [103.10.23.88]


хулгайч