Тэдний хайрын хүч агуу зүйлийг бүтээсэн

4 жил, 4 сар TIMES.MN


Нэг өглөө аймшигт өвчин залуу хосыг хүнд байдалд оруулж монголд эмчлэх боломжгүй гэсэн хатуу үгийг сонсгосон. Ийм хүнд даваа залуу хосууд хэрхэн даван туулж байгаагаа цахим хуудсаар нээлттэй харуулж явна. Тэдбол Б.Тамир, С.Болормаа нар юм. Телевизийн хөтлөгч залуу Б.Тамир Улаанбаатарын жижиг кафед хайртайгаа учирч удалгүй хүсэж мөрөөдөж байсан хуримаа хийж сайхан өрхийн амьдралыг бий болгосон байна. Гэвч хуримаа хийгээд удаагүй байтал эхнэр С.Болормаагийн бие чилээрхэж өвдөх болж. Олон эмнэлгээр явж сүүлдээ АНУ-д шинжилгээ өгснөөр маш ховор төрлийн  буюу ясны хавдар гэсэн оношийг сонссон байна.


Энэ мөчөөс эхлэн залуу хосууд хамтдаа энэ бүхнийг даван туулж ард нь гарахаар тэмцэж эхэлсэн байна. 2014 оноос албан ёсоор эмчилгээгээ эхлүүлсэн хосуудад хүнд үе олон таарч байжээ. Туяа эмчилгээ үр дүн муутай байгаагаас мэс засал хийхгүй бол болохгүй. Хагалгаа маш хүнд гэсэн эмчийн хэлсэн үг залуу хосын хайрын хүчийг мохоогоогүй юм.

Хосууд facebook-т өөрсдийн "Бидний хайрын хүч"   гэх  пейж хуудсыг нээн сэтгэл зүрх, амжилт, гуниг бүрт монголчуудтайгаа хамтдаа байсан юм. Байсан юм гэхийн учир Б.Тамир, С.Болормаа нарын хайрын хүч монголчуудын сэтгэлийн дэмээр тэжээгдэж, найз нөхдийн тус дэмээр тэтгэгдэж өнөөдөр тэд инээмслэглэл дүүрэн зурагтайгаар эргэн уулзаж байна, бидэнтэй.


С.Болормаагийн хагалгаа амжилттай болсон,  өчигдөр гэр бүлийнхэнтэйгээ төрсөн өдрөө тэмдэглэсэн сайхан мэдээлэл үргэлжилж байна. Энэ бүхний эцэст бидний хайрын хүч элэг нэгт монголчуудын хайрын хүчтэй нэгдээд ийм агуу зүйлийг бүтээлээ хэмээн Б.Тамир хэлж байна.

Монголын залуучууд, залуу хосуудад үлгэр дууриал болсон Б.Тамир, С.Болормаа нарын хайр, хүнд бэрх үед ч хамтдаа байж чадвал  юу ч даван туулж чаддаг гэдгийг харууллаа. Өнөөдөр С.Болормаа бүсгүйн царайд инээмсэглэл улам тод гэрэлтэж амьдрах итгэлтэй болжээ.

Хайртай хань Б.Тамирын хэлснээр удахгүй энэ сайхан гэр бүл ээж шигээ хөөрхөн охинтой, аав шигээ сайхан хүүтэй болох  болтугай.








Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.