Спорт


Шийдвэрлэх тоглолт маргааш

3 жил, 1 сар TIMES.MN

 Сагсан бөмбөгийн “3 эсрэг 3” оюутны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн БНХАУ-ын Мүгдүн хотноо эдгээр өдрүүдэд болж байна. Тус тэмцээнд манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр хоёр, нийт дөрвөн баг оролцсоноос гурав нь хагас шигшээд үлдсэн талаар бид мэдээлсэн.

Мөн энэ удаагийн тэмцээнийг улсын шүүгч А.Даваадорж шүүн явуулж байна.

Монголын эрэгтэй 1-р баг хэсэгтээ Филиппин, Хонконг, БНХАУ-ын багуудыг дараалан хожин хэсгээ тэргүүлснээр хагас шигшээд Ираны багтай тоглох болсон. Мөн эрэгтэй 2-р баг хэсгээ тэргүүлж, БНХАУ-ын багтай шигшээд өрсөлдөх эрхийн төлөө тоглоно.

Эмэгтэй 1-р баг хагас шигшээд үлдээд байгаа билээ. Тэмцээний хуваарь ёсоор өнөөдөр тоглолтгүй бөгөөд маргааш хагас шигшээ тоглолтууд болж, шигшээд өрсөлдөх багууд тодорно. 





Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.