Энтертаймент


Төрийн банк монголд анх удаа репо хэлцэл хийж валютын эх үүсвэр татаж чадлаа

4 долоо хоног, 1 өдөр TIMES.MN

Төрийн банк нь Монгол Улсын  өнцөг булан бүрт байрлах 500 гаруй салбар нэгжээрээ дамжуулан банкны цогц үйлчилгээг 2.8 сая харилцагчдаа хүргэн ажиллахын зэрэгцээ гадаадын 11 улсын 20 банктай хамтран гадаад төлбөр тооцооны бүхий л үйлчилгээг үзүүлэн ажилладаг. Мөн банканд гадаад эх үүсвэр татан төвлөрүүлж, харилцагчдад бага хүүтэй зээл олгох зорилт тавин ажилласны үр дүнд Төрийн банк Монгол Улсад анх удаа репо хэлцэл хийн валютын эх үүсвэрийг татан төвлөрүүлж чаджээ.

Өнөөгийн байдлаар арилжааны банкууд олон улсын зах зээлд евробонд гаргах, гадаадын банкуудаас зээлийн шугам авч ашиглах, худалдааны санхүүжилтийн шугам нээх, хөрөнгө оруулалтын сангуудаас зээл авах зэрэг аргыг ашиглан гадаадаас эх үүсвэр татан төвлөрүүлж байгаа аж. Тэгвэл Төрийн банк өөрийн эзэмшлийн төгрөгөөр илэрхийлэгдсэн Монгол Улсын Засгийн газрын үнэт цаасыг хөрвөх чадвар өндөртэй АНУ-ын бондоор “Олон Улсын своп болон деривативын холбооны мастер гэрээ”-ний (International Swaps and Derivatives Association Master Agreement) дагуу сольж, АНУ-ын бондыг барьцаалан “Олон улсын буцаан худалдан авах нөхцөлтэй ерөнхий гэрээ”-ний (Global Master Repurchase Agreement) хүрээнд худалдаж эх үүсвэрийг татан төвлөрүүлсэн нь Монголын банкны системд анхдагч нь болж чаджээ.

Энэхүү хэлцлийн үр дүнд гадаадаас харьцангуй бага өртөгтэй эх үүсвэр татан төвлөрүүлж байгаа тул бизнесийн болон хэрэглээний зээлийн хүү буурах боломжтой болж байгаа бөгөөд бизнесүүдийн ашиг нэмэгдэх, амжилтанд хүрэх магадлал өндөр болох юм. Энэ хирээр нийт эдийн засгийн өсөлт, эргэлтэд эерэг нөлөө үзүүлэх давуу талтай гэж мэргэжилтнүүд үзэж байгаа аж. Мөн гаднаас санхүүжилт татсанаар Монгол Улсын гадаад валютын албан нөөц нэмэгдэх, дотоодын арилжааны банкуудад энэхүү аргаар эх үүсвэр татах шинэ боломж бүрдэж, цаашлаад, дотоодын Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээл идэвхжих боломж нээгдэж байгаагаараа ач холбогдолтой юм байна.

Гадаад улсаас хямд эх үүсвэр татахад банкны зээлжих зэрэглэл хамгийн чухал байдаг. Төрийн банкны хувьд олон улсын зэрэглэл тогтоогч Moody’s  агентлагаар үнэлүүлэн, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй арилжааны банкуудын хамгийн өндөр үнэлгээ буюу “B3” үнэлгээ авсан нь эерэгээр нөлөөлжээ. Манай арилжааны банкуудын зээлжих зэрэглэл Монгол Улсын зээлжих зэрэглэлээс шууд хамааралтай байдаг. Олон улсын “Фитч” агентлаг саяхан Монгол Улсын зэрэглэлийг нэг шат ахиулсан нь нааштай үзүүлэлт болж хэлцлийг амжилттай хийхэд эерэгээр нөлөөлсөн байна.



Холбоотой мэдээлэл


Нэрээ сольсон  алдартнууд
Нэрээ сольсон алдартнууд
4 долоо хоног, 1 өдөр

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    1 сар [105.112.96.221]


Do You Seek Funds To Pay Off Credits and Debts? { FIFOCapitals@gmail.com } Is Here To Put A Stop To Your Financial Problems. We Offer All Kinds Of Loan (Personal Loan, Commercial Loan, etc.) We Give Out Loan With An Interest Rate Of 1.00%. Interested Applicants Should Contact Us Via Email: FIFOCapitals@gmail.com Please Fill the Application Form Below: - Complete Name: - Loan Amount Needed: - Loan Duration: - Purpose Of Loan: - City / Country: - Telephone: - How Did You Hear About Us: If You Are Interested To Get A Loan Then Kindly Write Us With The Loan Requirement. Please, Contact Us via email: FIFOCapitals@gmail.com,,,