Нийгэм


Хүүхдийн сувилал ажиллаж байна

1 сар TIMES.MN

Өмнөговь аймагт Эх хүүхдийн эрүүл мэнд хөтөлбөрийг 2 дахь жилдээ хэрэгжүүлж, тодорхой үйл ажиллагааг үе шаттайгаар зохион байгуулж байна. Аймгийн төвд Улаан загалмай хороог түшиглүүлэн "ХҮҮХДИЙН СУВИЛАЛ"-ыг ажиллуулж эхэллээ.

Зорилтот бүлгийн 6 сараас 2 ой хүртэлх насны хүүхдүүдийг үнэ төлбөргүй амрааж, эрүүл мэндийн түвшинг тодорхойлж, өсөлт хөгжлийг хэвийн болгох сувилал эмчилгээ хийхийн зэрэгцээ эцэг эхчүүдэд хүүхдээ зөв асрах, эрүүл мэндийн боловсрол олгох онол дадлагын сургалт зохион байгуулж байна. Нэг ээлжиндээ 15 хүүхдийг, 10 хоногийн хугацаатай авч сувилах ба 3 ээлжээр нийт 45 хүүхдийг хамруулна.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.