Нийгэм


Хувиараа алт олборлогч хоёр иргэн амиа алджээ

1 сар TIMES.MN

Хувиараа алт олборлож байсан хоёр иргэн шороонд дарагдаж нас барсан харамсалтай хэрэг өчигдөр /2018.07.19/ болжээ. Тодруулбал,  Дархан-Уул аймгийн Шарынгол сумын Санжит баг,  Шарын хөндий гэдэг газар алт олборлож байсан хоёр иргэн шороонд дарагдсан тухай дуудлага 17.00 цаг өнгөрч байхад тус аймгийн Онцгой байдлын газарт ирсэн юм байна. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, нэг техник хэрэгсэлтэйгээр хоёр км зам туулан,  хэргийн газарт 3 цаг 40 минут ажиллаж, дарагдсан шорооноос нь гаргаж эмнэлэгт хүргэсэн байна. Харамсалтай нь, сумын эмнэлэгт очсон даруйдаа нас баржээ.

Талийгаачид нь тус сумын Дархан багийн хоёрдугаар гудамжны нэг тоотод оршин суугч иргэн 40 настай, эрэгтэй А, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, 20 дугаар гудамжны оршин суугч иргэн 53 настай, эрэгтэй Д нар байжээ.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.