Нийгэм


"Монгол сарлаг фестиваль 2018" эхэллээ

1 сар TIMES.MN

Хөвсгөл аймгийн бэлчээр ашиглагчдын холбоо, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо хамтран сарлагийн гаралтай түүхий эдийг сурталчлах, малчид, дотоодын боловсрох үйлдвэрүүдийн түншийн харилцааг дэмжин хөгжүүлэх, орон нутагт аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор зохион байгуулдаг “Монгол сарлаг-2018” фестивалийг Хатгал тосгонд эхэллээ. 



Энэ үеэр сарлагийн парад, хөсөгтэй сарлагийн зохиомж, сарлаг унасан сайхан хос, тоногтой ганган сарлаг, сүйх тэрэгтэй сарлаг, хамгийн их сүүтэй сарлаг, сарлаг бугуйлдах, булгиулах зэрэг тэмцээн наадам болох юм.




Мөн төлөө мэнд бойжуулсан сарлагт ээлтэй малчин, сарлагийн сүүгээр хамгийн амттай бүтээгдэхүүн хийсэн малчин, гар урлалын бүтээгдэхүүн хийсэн малчин, бүлэг хоршоог шалгаруулан олон нийтэд сурталчлан шагнаж урамшуулах ажээ. Сарлагийн хөөвөр болон бүтээгдэхүүнээр хийсэн хөнжил дэвсгэр, ширмэл ширдэг, арьс ширэн бүтээгдэхүүн, тоног хэрэгсэл, хувцас зэрэг сарлагийн бүтээгдэхүүн, гар урлалын үзэсгэлэн худалдаа болно.






Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.