Нийгэм


Үерийн дараах эрсдэлээс сэргийлэх, орчны аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр ажиллаж байна

1 сар TIMES.MN

Баян-Өлгийн аймгийн Мэргэжлийн хяналтын газраас бороо ихээр орж газар шороо чийгтэй үeд аюулгүй байдлыг хангах зорилгоор цахилгаанхуваарилах байгууламж ба дэд өртөө, нийтийн эзэмшлийн зам талбай, хүүхдийн тоглоомын талбайн гэрэлтүүлгийн монтажийн ашиглалтын байдалд хяналт шалгалт хийж, хазайсан баганы хүчдэлийг таслуулж, под станцуудыг түгжиж, цоожтой байлгах арга хэмжээ авч холбогдох газар албан шаардлага өглөө.

Мөн Өлгий сумын 2, 3, 4, 11, 12, 13 дугаар багийн нутаг дэвсгэрт үерийн голомтонд үерт автсан газар нутгийн хэмжээ тогтоох, эвдэрч нурсан худаг, нүхэн жорлон, бохир усны цооногийн судалгаа гаргах, иргэдийг аливаа халдварт өвчин, мөн аливаа гарах эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор зөвлөмж, сэрэмжлүүлэг өгөн ажиллаж байна.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.