Зөвлөгөө


Үсний ургалтыг түргэсүүлж тэжээл өгөх хүнс

1 сар TIMES.MN

Таны үс яг л амьд ургамал, цэцэг, ногоо шиг шүү дээ. Цэцгийг арчилж, услаж тордох тусам улам үзэсгэлэнтэйгээр дэлбээлдэг шиг үсийг арчилж, тордох тусам өнгө орж намирсан, гялалзсан сайхан үстэй болох болно. Үс сайхан бол зүс сайхан гэдэг үг байдаг биз дээ

Өвөл, хаврын эрс тэс хүйтэн улиралд үсийг илүү их арчлах ёстой. Ингэхийн тулд мэдээж үсний тэжээлийн тос, маск, шампунийг зөв зүйтэй хэрэглэхийн зэрэгцээ дотроосоо үсийг арчилж, тэжээл өгөх хэрэгтэй. Энэ бол үсний эрүүл ахуй, өнгө зүс, ургалтыг байгалийн аргаар тэжээхийн тулд хоол хүнсэндээ анхаар гэсэн үг. Үүнд: 

Бүх төрлийн хар ногоон, ногоон өнгийн ургамал, хүнсний ногоо үсний ургалтыг түргэсүүлж, урт намирсан үстэй болоход чинь туслах болно. Үүнд ногоон сонгино, ногоон чинжүү, брокколи, байцаа, бүх төрлийн навч, өргөст хэмх гэх мэт. Эдгээр ногоог аль болох түүхийгээр нь эсвэл хагас боловсруулж салат, зууш хийж хүнсэндээ тогтмол хэрэглээрэй. Байгын хэрэглээ болгосноор эрүүл, урт үстэй болох болно. 2-3 сар тогтмол хэрэглэсний дараа таны үс ургасан байгаа нь илт мэдэгдэх болно.

Мөн үсний ургалтыг түргэсгэхээс гадна өтгөн үстэй болоход тань туслах хамгийн хэрэгтэй хүнс бол лууван аж. Өдөрт 1-2 ширхэг шинэхэн угааж цэвэрлэсэн лууван идээд байхад хэсэг хугацааны дараа өтгөн, урт үстэй болно. Лууванд үсний тэжээлийг тэтгэх А витамин ихээр хадгалагддаг. 

Ялангуяа өлөн гэдсэн дээрээ луувангийн шүүс ууж байгаарай. Ингэснээр луувангийн амин дэм, тэжээл цусанд нөлөөлж таны үсний ургалт төдийгүй эрүүл мэндэд нэн ач тустай.

Түүнчлэн төмсний хальс, улаан чинжүү, өргөст хэмхний хальс үсний ургалтыг үлэмж нэмэгдүүлдэг гэнэ. 

Хатаасан жимс жимсгэнэ. Интоорын шүүсийг түлхүү хэрэглээрэй.

Өдөрт 2-3 аяга ногоон цай ууж заншвал сайхан үстэй болно.

Алоег дурьдахгүй байхын аргагүй шүү дээ. Цэвэр алое шүүс хэрэглэхээс гадна алоетой үсний тос, шампунь давхар хэрэглээрэй.

Шинэхэн өндгийг дутуу чанаж, шарж идэж заншаарай. Өндгөнд үсэнд тэжээл өгөх амин дэм, эрдэс бодис ихээр хадгалагддаг. Үсээ эрчимтэй ургуулахыг хүсч байвал түүхийгээр нь идэж ч болдог.

Бүх төрлийн самар нь үсэнд дутагдаж байгаа эрдсээр баялаг байдаг байна. 



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.