Дэлхийд Монголынхоо нэрийг гаргасан шатарчин охид

4 сар, 3 долоо хоног TIMES.MN

Шри-Ланк улсын Калатура хотод зохион байгуулагдсан “Сурагчдын азийн аварга шалгаруулах шатрын тэмцээн”-д Монгол Улсын баг тамирчид амжилттай оролцож өндөрлөлөө. Тус тэмцээнд Монгол Улсын баг тамирчдаас Э.Зол-Учрал, Э.Эмүжин, Б.Хулан нар Олон улсын шатрын холбооны дэд мастер цолны болзол хангасан байна. Мөн  


-Стандарт төрлийн долоон насны ангилалд Э.Зол-Учрал хүрэл медаль, А.Ану-Үжин тусгай дөрөвдүгээр байр, багийн дүнгээр алтан медаль, цом,


-Рапид төрөлд А.Ану-Үжин алтан медаль, цом, Э.Зол-Учрал мөнгөн медаль, багийн дүнгээр алтан медаль, цом,


-Блиц төрөлд А.Ану-Үжин мөнгөн медаль, Э.Зол-Учрал хүрэл медаль, багийн дүнгээр алтан медаль, цом


-Стандарт төрлийн есөн насны ангилалд Э.Эмүжин мөнгөн медаль, Б.Хулан хүрэл медаль, багаараа алтан медаль, цом тус тус хүртсэн амжилтыг үзүүлжээ.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    4 сар []


gaihaltai ta naraaraa baharhaj bn.


Зочин    4 сар []


хөөрхөн дүү нартаа баяр хүргэе


Зочин    4 сар, 2 долоо хоног []


ene huuhduud bair mashin ogoh uu. omhii bohchuud delhiid neree gargaj chadahgui bj bair mashin avaad bdag ni yamar uchirtai yum.