Зөвлөгөө


Нарнаас хамгаалах тос сонгохдоо юу анхаарах вэ?

1 сар TIMES.MN

Өөрийн арьсны төрөлд тохирсон тос хэрэглэх хэрэгтэй. Хэрэв та хуурай арьстай бол нарнаас хамгаалах лосьон хэрэглээрэй. Тослог эсвэл батга гардаг бол спиртэнд суурилсан тосыг санал болгоё.

Мэдрэмтгий арьстай бол спиртэнд суурилсан тос, найрлагад нь химийн бодис их орсон тос хэрэглэж болохгүй гэдгийг бүү март.

Түүнчлэн та нарны тосоо сонгохдоо өдөрт хэдэн цаг наранд байдаг гэдгээ эхлээд тооцоолох хэрэгтэй гэж мэргэжилтнүүд зөвлөж байна.


Хэрэв та цэвэр агаарт их хугацаагаар амардаг, ажилладаг бол усны хамгаалалттай нарны тосыг хэрэглэх шаардлагатай. "Water resistant" and "very water resistant" гэсэн шошго бүхий нарнаас хамгаалах тосыг зөвхөн гол горхи, нуур цөөрөм орчимд буй хүмүүс биш нартай өдрүүдэд спортоор хичээллэж буй хүмүүс ч хэрэглэх хэрэгтэй. Уг тосны үйлчлэх ердийн хугацаа нь 40 болон 90 минут гэсэн хоёр янз байдаг.

Харин оффисийн ажилтай, дотор ихэнх цагаа өнгөрүүлдэг, хөлрөлт багатай, өдөрт нүүрээ хэд хэдэн удаа угаах шаардлагагүй хүмүүсийн хувьд SPF15 буюу түүнээс дээш хамгаалалттай нарны тосыг хэрэглэхийг зөвлөж байна.

Иймэрхүү ихэнх тосны найрлагад avobenzone (Парсол МСХ), cinoxate, ecamsule, menthyl anthranilate, octyl methoxycinnamate, octyl salicylate, oxybenzone, sulisobenzone зэрэг нэгдэлүүд орсон байж болно.

Түүнчлэн зарим тосны найрлагад глицерин, зуун наст орсон байдаг нь таны арьсыг илүү толигор болгоход тустай аж.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.