Нийгэм


Гурван иргэн сураггүй алга болжээ

1 сар TIMES.MN

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Билгэх багийн “Гашуун ус” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 40 км-т/ иргэн 11 настай, эрэгтэй Г өчигдөр өдрийн 21:00 цагийн орчим малдаа яваад сураггүй болжээ.


Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хутаг багийн “Гуртын гүүр” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 7 км-т/ Сэлэнгэ голын усанд Орхон аймгийн Баян-Өндөр сумын харъяат иргэн 25 настай, эрэгтэй Б осолджээ мэдээлэл иржээ. Дуудлага, мэдээлэл онцгой байдлын албанд энэ сарын 11-нд ирсэн бөгөөд түүнээс хойш зургаа хоногийн эрлийн явцад олдоогүй байгаа юм байна.Мөн Төв аймгийн Мөнгөнморьт сумын Байдлаг багийн “Их гутай” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 30 км-т/ Хэрлэн голын усанд нийслэлийн Багануур дүүргийн харъяат, 57 настай, эрэгтэй Ж энэ сарын 13-ны өдрийн 11:00 цагийн орчим согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ живсэн байж болзошгүй тухай дуудлага иржээ. Дуудлагын дагуу эрэн хайх ажиллагаа үргэлжилж буй ч одоог хүртэл олдоогүй байгаа.


Иймээс аялал зугаалгын улирал ирсэнтэй холбогдуулан иргэд та бүхэн аялаж зугаалах, голын ай сав газраар явахдаа аюулгүй байдлаа сайтар хангана уу?



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.