Спорт


Монгол Улсын 23 дахь аварга Н.Батсуурийн CV

1 сар TIMES.MN

Үндэсний их баяр наадамд ес даван түрүүлж, Улсын аварга болсон Н.Батсуурийн талаарх сонирхолтой мэдээллийг хүргэж байна.

-Намсрайжавын Батсуурь 1987 онд  Увс  аймагт төрсөн. Увс аймгийн Ховд сумын уугуул.

-Жүдо бөхийн ОУХМ,  Үндэсний бөхийн улсын аварга цолтон.

-Түүний эхнэрийг Саранжаргал гэдэг. Дархан-Уул аймгийн уугуул.

– Тэрээр эхийн талаасаа буюу Ховд аймгийн Дарви сумын уугуул Олхонууд Олимпийн хүрэл медальт, улсын начин Р.Даваадалайн зээ дүү юм.

-Өвөө Ж.Гэлэг нь Улсын начин, аав Г.Намсрайжав нь Улсын харцага, авга ах химийн ухааны доктор,профессор, самбын ОУХМ Г.Даваасамбуу нь улсын начин, Г.Дансран нь аймгийн заан, Н.Баярмагнай нь чөлөөт бөхийн Ази тивийн аварга, улсын таван удаагийн аварга, ОУХМ, аймгийн арслан цолтой. Мөн олимпийн хүрэл медальт, МУГТ, улсын начин Р.Даваадалай, чөлөөт бөхийн дэлхийн аваргын хүрэл медальт, МУГТ, улсын начин Ло.Энхбаяр, улсын начин Ло.Эрхбаяр нар ээжийнх нь хамаатан. Өөрөөр хэлбэл хоёр талдаа бөхийн удамтай.

-Анх 2010 оны улсын наадамд барилдаж Улсын арслан Х.Мөнхбаатарт унаж байсан. 

– Түүний өндөр 181 см, жин 120 кг

– Тэрээр хоёр жилийн хугацаанд Япон улсад очиж үндэсний бөхөөс хэсэг хугацаанд хөндийрсөн. “Соёл Эрдэм” дээд сургуульд аялал жуулчлалын чиглэлээр суралцаж байгаад тэтгэлэгт хамрагдаад Япон явжээ.

-Түүнийг төрсөн жил өвөө нь Дархан аварга Батсууриар тав давж улсын начин болсон байдаг.  Тиймээс  билгэшээн аваргын нэрийг түүнд хайрлажээ.


Эх сурвалж: polit.mn



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    1 сар []


ene gomo monhoo gech yamar ch tsagdaa shuuh toodoggui hogiin hulgaichaas eregtei hovguudee hol bailgaj anhaara; bolgoomjtoi baij uzeerei m taminee