Спорт


Их нас: Багахангай дүүргийн харьяат Ш.Мөнгөншагайгийн залуу зээрд түрүүллээ

2 жил, 9 сар TIMES.MN

Хүй долоон худагт их насны морьдын уралдаан өчигдөр боллоо. Энэ жил нийт 381 хурдан морь уралджээ.


-Түрүү магнайд Улаанбаатар хотын Багахангай дүүргийн харьяат Шаравын Мөнгөншагайгийн залуу зээрд,

-Аман хүзүүнд Хөвсгөл аймгийн харьяат Батсайханы Саянсанаагийн хээр зоос морь,

-Айргийн гуравт Дундговь аймгийн Хулд сумын харьяат Монгол Улсын алдарт уяач Баярсайханы Лхагва-Очирын хонгор халзан морь,

-Айргийн дөрөвт Завхан аймгийн Дөрвөлжин сумын уяач Дайдийхүүгийн Баяраагийн хүрэн дөрвөлжин морь,

-Айргийн тавд Говь-Алтай аймгийн уугуул, МАКС группийн Ерөнхийлөгч Д.Ганбаатарын хүрэн саран дэвсгэртэй хос арвай морь давхиж, унасан хүүхэд, уясан эзнээ баярлууллаа. 




Холбоотой мэдээлэл