Нийгэм


Наадмын нээлтээр Монголчуудын гэр бүл, тусгаар тогтнолын үнэ цэнийг харууллаа

4 сар TIMES.MN

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагаа ёслол төгөлдөр болж өндөрлөлөө.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлж, есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлснээр Үндэсний их баяр наадам албан ёсоор нээсэн юм.  

Энэ жилийн наадмын нээлтийн тоглолт Монголчуудын гэр бүл, тусгаар тогтнолын үнэ цэнийг харуулж байна. Монгол хүн жилийн дөрвөн улиралд хэрхэн амьдардаг, эрийн гурван наадам бол Монголчуудын бахархал гэсэн утга, санааг шингээж өгчээ.

Наадмын нээлт, хаалт, Төрийн хүндэтгэлийн тоглолтын ерөнхий найруулагчаар Улсын драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч, төрийн соёрхолт Н.Наранбаатар, ерөнхий продюссерээр Үндэсний урлагийн их театрын захирал, соёлын гавьяат зүтгэлтэн Г.Цоггэрэл ажиллав.

Наадмын нээлтэд 800 цэргийн албан хаагч, 250 оюутан, одонтой ээжүүд хүүхдүүдийн хамт, УДЭТ-ийн бүх уран бүтээлч, Үндэсний их театр, Улсын филармони, ДБЭТ, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын уран бүтээлч гээд нийт 2500 гаруй хүмүүс оролцож байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.





Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.