Спорт


Одоогоор 300 гаруй бөх бүртгүүлжээ

2 жил, 9 сар TIMES.MN

Тулгар төр байгуулагдсаны 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчин бөхийн барилдаанд барилдах бөхчүүдийн бүртгэл Спортын төв ордонд болж байна. Одоогоор 300 гаруй бөх бүртгэлээ хийлгэжээ.


 Боловсрол, шинжлэх ухаан спортын яам, Биеийн тамир, спортын газар, Монголын допингийн эсрэг үндэсний төвтэй хамтран “Допингийн эсрэг үндэсний хяналт” төслийн хүрээнд бөхчүүдээс тэмцээний үеийн болон гэнэтийн шинжилгээг авч байгаа билээ. Одоогоор 2017 онд авсан шинжилгээгээр таван бөх хориотой бодис хэрэглэсэн нь тогтоогдсон бол он гараад мөн хоёр бөх нэмэгдээд байгаа. Эдгээр бөхүүдийн нэрийг олон нийтэд зарласан бөгөөд бөхийн холбооны дүрмийн дагуу улсын их баяр наадамд барилдахгүй юм байна.




Холбоотой мэдээлэл