2018,7-Р Сар,10


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




TIMES Ярилцлага


Жуулчдыг Монголд олон хоногоор аялуулахын тулд орон нутгуудтайгаа хамтарч ажиллаж байна

4 сар, 1 долоо хоног TIMES.MN

Монгол, Орос, Хятад гурван улсын аялал жуулчлалын сайд нарын хуралдаан 07 дугаар сарын 08-12-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болж байна.


Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй Аялал жуулчлалын сайд нарын III хуралдаан Монголд ирдэг жуулчдын тоогоор тэргүүлэгч хоёр орон, Монголын иргэд хамгийн их жуулчилдаг хөрш орнуудын сайд нартай хамтран аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны аюулгүй байдал, ая тухтай аялах нөхцөлийг бүрдүүлэх асуудлуудыг хэлэлцэх юм. Эхний өдрийн хуралдааны үеэр БОАЖ-ын Байгаль орчин аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын бодлогыг зохицуулах газрын дарга С.Баясгалангаас зарим зүйлийг тодрууллаа.




-Энэ удаагийн уулзалтаар гурван улсын Аялал жуулчлалын сайд нар ямар ямар асуудлыг хэлэлцсэн бэ?

-Аялал жуулчлалын салбарт гурван улс хэрхэн хамтарч ажиллах вэ, аль асуудлыг хамтарсан төвшинд шийдэх вэ гэдэг нь уулзалтын үеэр ярилцах чухал сэдэв байдаг.

Энэ удаагийн уулзалтаар

-Олон улсын зах зээлд хамтарсан ямар бренд бүтээгдэхүүнийг санал болгох вэ

-Дөрөвдөгч улсын жуулчныг хэрхэн гурван улсдаа татах вэ

-Нэг жуулчин зөвхөн Хятад, Орос, Монголд ирээд буцдаг биш гурван улсаар дамнасан аяллаар явдаг байх нөхцөлийг хэрхэн бүрдүүлэх вэ

-Гурван улсын хоорондоо зорчиж буй жуулчдын тоог хэрхэн нэмэгдүүлэх вэ зэрэг асуудлууд голчлон яригдаж байна.


-Манай улсын хувьд энэ зун аялал жуулчлалын салбарт ямар ямар ажил хийгдэх вэ?

-Монгол улсын Засгийн газраас аялал жуулчлалын салбарт зөвхөн зун гэлтгүй аль болох идэвхтэй улирлаас гадна намар, өвлийн улиралд ч гэсэн ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх ажлыг хийгээд явж байна. Мөн жуулчид нэгэнт ирсэн улиралд аль болох жуулчдыг үзүүлэх юмтай, Монголд зарцуулахаар авчирсан мөнгийг нь Монголдоо үлдээх бодлогыг барьж ажилладаг. Зуны улиралд л гэхэд Наадам, Дээлтэй Монгол, Даншиг, орон нутагт сарлагийн баяр, эсгийний баяр, адуучдын баяр гэх мэт соёлын арга хэмжээг зохион байгуулдаг. Аль болохоор жуулчдыг Монголд олон хоногоор аялуулах бодлого хэрэгжүүлэхээр орон нутгуудтайгаа хамтарч ажиллаж байна.


-Энэ жилийн хувьд хэчнээн жуулчин ирсэн байгаа вэ. Өнгөрсөн жилийнхээс өссөн үү. Жуулчдыг татах ямар ямар ажил хийж байна вэ?

-Өнгөрсөн жил Монголд 470 орчим мянган жуулчин ирсэн. Энэ жилийн эхний таван сарын байдлаар жуулчдын тоон өсөлтийг 10 гаруй хувийн өсөлттэй явж байна гэж үзсэн. Өнгөрсөн жилийн долдугаар сард 80 орчим мянган жуулчин ирсэн бол энэ жил бараг 90 орчим мянган жуулчин ирэх хандлагатай байгаа. жуулчдыг татахын тулд бид дотооддоо дэд бүтцээ сайжруулах, бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ нэр төрлийг олшруулах, үйлчилгээнийхээ чанарыг сайжруулах, стандартуудыг боловсронгуй болгох зэрэг ажлуудыг хийж байна. Мөн эргээд гадаад зах зээлд Монгол улсыг сурталчлах, таниулах, голлох зах зээлийн орнуудад хандсан маркетингийн бодлогуудыг хэрэгжүүлж ажилладаг. Энэ мэт илүү таниулснаар ирээдүйд ирэх жуулчдынхаа тоог нэмэгдүүлнэ. Эргээд Монголд аялж байгаа дотоодын жуулчдын тоо дэд бүтцийн хөгжлөөс шалтгаалж жил бүр өсөн нэмэгдэж байна. Тэгэхээр дотоодын жуулчдыг хэрхэн зохион байгуулалтад оруулах вэ. Хамгийн гол нь дотоодын жуулчдаас үүдэлтэй түймрийн асуудал ч юм уу, хог хаягдал, орчны бохирдлын асуудал гараад байгаа юм. Тиймээс хэрхэн зохион байгуулалттай аялж, байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулах вэ гэдэг асуудалд анхаарч ажиллаж байна.


-Жуулчдын хувьд аюулгүй байдал хамгийн чухал. Аялал жуулчлалын компаниудтай хэрхэн хамтарч ажиллаж байна вэ?

-Аль болох бид Монголд ирж буй жуулчдыг компаниудаар дамжуулж авах сонирхолтой. Компаниуд өөрсдийн хөтөч, зохион байгуулалттай явж байна. Мөн даатгалтай аялж байгаа нь эрсдэлийг бууруулж буй нэг хэлбэр. Жуулчдыг ирэхээс нь явах хүртэл нь ямар нэг компаниуд сэтгэл ханамжид нь хүртэл санаа тавьж байгаа нь эргээд ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх сайн талтай. Энэ хүрээнд БОАЖЯ-наас түр операторуудыг дэмжих тал дээр тодорхой хэмжээний бодлогуудыг хэрэгжүүлж ажилладаг. Гэхдээ эргээд дэлхий нийт цахим сүлжээнд суурилсан зохион байгуулалтгүй, хувиараа зохион байгуулалттай аялагчид, өөрсдөө аяллаа зохион байгуулдаг хандлага газар авч байна. Ялангуяа ганцаараа аялах гэх мэт. Тэгэхээр түр операторуудаа дэмжихийн хажуугаар эргээд яалт ч үгүй хувиараа бие дааж ирж буй аялагчдын аюулгүй байдлыг хангах, тэдэнд мэдээ мэдээллийг үнэн бодитоор өгөх, тэдний аяллыг аль болох аюулгүй, ая тухтай байлгах нөхцөлд анхаарч ажиллахгүй бол болохгүй байна. Тиймээс аль аль талд нь зэрэг анхаарч ажиллахыг хичээж байна.


-Өнөөдрийн хуралдаанаар ямар гэрээнүүд хийсэн бэ?

-Өнөөдрийн хувьд хурлын протокол болон тунхаглалд гарын үсэг зурсан. Гэрээнүүд түр операторуудын төвшинд үдээс хойш уулзалтууд болно. Мөн аймгуудын төвшинд уулзалтууд болно. Түүн дээр гэрээний асуудал яригдах байх.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


albaker    1 сар, 4 долоо хоног [93.65.89.201]


ОЙН БАЙНА миний сайн хүн Агвакерын зээлийн компанийг үүсгэн байгуулсан бодит болон жирийн зээлийн компаний орон сууцыг худалдаж авахын тулд зээл авах талаархи нотолгоо. Би өнөөдөр сайхан амраарай. , Миний нэрийг Абдуллах гэдэг бол би Рияд хотоос ирсэн. Өнгөрсөн 5 сарын туршид жинхэнэ зээлийн компанийг хайж, байшин худалдаж авлаа Надад бүгдэд нь итгэж, эцэст нь надад итгэдэг байсан зальтай хүмүүс байсан Өдөржингөө, надад мөнгө өгөхгүй, бүгдийг нь өглөө миний итгэл найдвар алдагдсан, би гомдоллож, бухимддаг, би интернетэд зээл авч байсан компаниудтай ямар нэгэн зүйл хийхийг хүсдэггүй байсан учраас би мөнгө зээлж авсан Найз минь, би түүнд тохиолдсон бүгдийг хэлсэн, тэр надад тусалж чадна гэж хэлсэн Тэрбээр зээл авахад надад тусалж чадах зээлийн компанийг мэддэг надад маш бага хүүний түвшин 2%, тэр саяхан авсан Тэднээс зээл авсан, тэр зээлээ хэрхэн авахыг надад зааварласан Тэр надад хэлсэнчлэн, би тэдэнтэй хамт И-мэйлээр өргөсөн: (albakerloanfirm@gmail.com) Би хэзээ ч итгэхгүй байсан ч би оролдож, 24 цагийн дотор зээл авсан нь миний хамгийн том гайхшрал байлаа. Би дахин аз жаргалтай, баян болсон бөгөөд энэ зээлийг Бурханд талархаж байна Иймэрхүү компаниудад энэ бүх залилангууд дээр байгаа хэвээр байгаа, Зээл авахад шаардлагатай бүх хүмүүст зөвлөгөө өгнө үү (albakerloanfirm@gmail.com) тэд хэзээ ч танд алдагдахгүй болно таны амьдрал минийх шиг өөрчлөгдөнө. Өнөөдөр та бүхэнтэй (Albakerloanfirm@gmail.com) утсаар холбоо барьж, зээлээ аваарай.  Альберкерийн зээлийн компанид зээл авахад нь туслаарай. Учир нь би энэ компанийг зээлдүүлэхгүйгээр амжилттай зээлээр авсан.


Зочинjkiu    3 сар, 1 долоо хоног []


Сайн өдөр, миний нэрийг Жереми Карлос, би мєєголийн иргэн. Би хүсч байна Зээлдүүлэгчийнхээ сайн сайхныг харуулсан гэрчийг гэрчлэх Дөрвөн өөр интернетийн падгүй зээлдүүлэгчид бүгдийг нь хулгайлдаг Намайг олон хүн төлөхийг хүссэний дараа зээлийг надад амлая юу ч үйлдвэрлээгүй, эерэг үр дүнгүй байсан төлбөрүүд үр дүн. Би 3500 евро хүртэл ойролцоогоор мөнгө алдаж байсан.     Нэгэн өдөр интернетээр аялж байхдаа би хуучин бичлэг дээрээ бүдэрсэн Над шиг өөр нэгэн хохирогчийн тухай Жозеф Луисаас зээл авсан Санхүүгийн үйлчилгээ, түүний гэрчлэлийг уншсаны дараа би зүгээр л шийдсэн Сүүлчийн удаа шүүх хуралд ирэхэд, би илгээгдсэн имэйлээр ирүүлсэн 48 цагийн дотор би 18000 долларын зээл авсан. Би итгэж чадаагүй миний нүд, одоо би дахин аз жаргалтай, баян болж, иймэрхүү байдлаар Бурханд талархаж байна зээл Иймэрхүү компаниудад энэ бүх залилангууд дээр байгаа хэвээр байгаа, Би очиж зээл авахад шаардлагатай бүх хүмүүст зөвлөгөө аваарай тэдний и-мэйл ,,, joseluisloans@gmail.com, тэд хэзээ ч бүтэлгүйтэх болно Та болон миний амьдрал миний хийсэн шиг өөрчлөгдөх болно. Өнөөдөр түргэн холбоо барь (joseluisloans@gmail.com), зээлээ авах боломжтой. Аюулгүй мөн адислагдах болно


Зочин    4 сар []


bie zasiy geheer zasah gazar baihgui uzie geheer oligtoi uzeh um baihgui iim gazar gadni humuusiig ayal geed hutsaad baih um shees baas shibter hanhalsan gazar hen irdeg um malnuudaa