Шар


Жүжигчин П. Эрдэнэзааныг Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор шагнав

1 долоо хоног TIMES.MN

Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жил, Ардын хувьсгалын 97 жил, Ардчилсан хувьсгалын 29 жил, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Монгол Улсын баатар цол, ардын болон гавьяат цол, төрийн одон медаль хүртээлээ. Төрийн дээд цол, одон, медаль гардуулах ёслол өнөөдөр Төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд болж, шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гардуулан өгөв.


ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН ЦОЛООР

Улсын дуур бүжгийн эрдмийн театрын Балетын гоцлол бүжигчин Отгонтөгсийн Анужинг,

Чөлөөт уран бүтээлч Самбуугийн Балданпүрэв болон Тангадын Борхүүг,

Булган аймгийн Хөгжимт жүжгийн театрын дуучин, найран дууны багш Төмөрбатын Оюунцэцэгийг,

“Маск” продакшны жүжигчин Пунцагийн Эрдэнэзааныг тус тус Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор шагнав.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.