Зураг & Видео


“Яг түүн шиг” шоуны ялагч Б.Нацагдоржийн талаарх онцлох 9 баримт

4 сар, 1 долоо хоног TIMES.MN

Батлут Нацагдорж: 1991.02.11-д төрсөн.

Төгссөн сургууль: Нийслэлийн 86 дугаар дунд сургууль /2008 он/, Монгол Улсын консерваторийн  хөгжмийн онол, дуулаачийн анги /2008-2011 он/, Соёл урлагийн их сургуулийн хөгжмийн найруулгын анги /2012-2016 он/

Мэргэжил: Хөгжмийн найруулагч

Одоо эрхэлж буй ажил: Продюссер, ая зохиогч, дуучин

Сошиал хуудас: Naki Naki /фэйсбүүк/

Ажлын гараа: Анх 2010 онд “Сүнс” хамтлагийн Б.Лхагвасүрэнгийн дуу бичлэгийн студид ажилласан байдаг. Үүний дараагаар 2012 оноос эхлэн гавьяат дуучин Ж.Алтанцэцэгийн “Pro sound” студид Рагутай хамтран хоёр жил дууны инженерээр ажилласан.

Уран бүтээлийн гараа: Хамгийн анх “Вива сити” хотхонд 60 метр квадрат өрөө түрээсэлж, БНХАУ-ын Эрээн хотоос барилгын материалаа худалдан авч, тохижуулж байсан. Одоо студиэ байгуулаад дөрвөн жил болжээ.

Чөлөөт цаг: Студийнхээ найзуудтайгаа чөлөөт цагаараа спорт зааланд хөл бөмбөг тоглох дуртай. Ливерпүүлийн фанат.

Залууст юу гэж хэлмээр байна: -Хүний амьдралд зорилго маш чухал. Тийм учраас ирээдүйн зорилгоосоо ухарвал юуг  ч бүтээж чадахгүй. Залуу хүнд үргэлж боломж бий. Цаашдаа Монголын маань хойч үе болсон залуус илүү том зорилгыг өмнөө тавьж, амжилтын оргилд гараасай гэж хэлмээр байна.

Эх сурвалж:www.polit.mn

 





Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    4 сар [202.131.249.202]


TSEREGT 3 JIL XOOJ YWUUL, KAZARMIIN SHAL ZVLGEED IREXEER OORIINXOO ER,EMIIG YLGADAG BOLNO,ERCHVVD NI OXID SHIG ,OXID NI OROOLON SHIG BOLSON TSAG VE IRJ DEE,