Шар


"Яг түүн шиг-3" шоуны ялагчаар Б.Нацагдорж тодорлоо

1 долоо хоног, 2 өдөр TIMES.MN

"Яг түүн шиг-3" шоу өчигдөр өндөрлөн шилдэг оролцогчооо тодрууллаа.


10 дугаарын турш үзэгчдийг дэлхийн болоод Mонголын ододтой уулзуулан өөрийгөө өөр өөр өнцгөөс тольдох боломжийг олгосон оролцогч Б.Нацагдорж сүүлийн дугаарт шилдгийн шилдгээр тодорч Гранпри шагналын эзэн болж 20 сая төгрөг гардан авлаа.


Тэрээр "Та бүхэндээ маш их баярлалаа. Наки нь микрофон авахаар маш их сандардаг. Ийм гайхалтай шоунд ийм мундаг хүмүүстэй оролцсондоо баярлалаа. Өнөөдөр миний хувьд Тэмка ялагч байсан шүү. Та нараасаа маш их урам авлаа. Шүүгч нартаа баярлалаа. Цэнхэр дэлгэцээр үзэж суугаа танд баярлалаа. Надад урам өгч бүх зүйлээр тусалж байсан арын албаныхан, бүжигчид, зураглаач, сэтгүүлчид, бүгдэд нь маш их баярлалаа" хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм. 



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.