2018,7-Р Сар,05


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




LIVE


Эмнэлгийн ажилчдын ажил хаялтыг түр зогсоолоо

1 долоо хоног, 6 өдөр TIMES.MN

Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ээс улс орон даяар ажил хаялт зарлахаа мэдэгдээд байсан. Тэгвэл өчигдөр шуурхай хэвлэлийн хурал зарлаж ажил хаялтыг түр зогсоож байгааг мэдэгдсэн юм. 




Энэ үеэр Монголын Эрүүл мэндийн ажилтны ҮЭХ-ны дарга Б.Мягмар "Өнөөдөр 13:00 цагт Монголын Эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөллийг ХНХЯ-ны сайд С.Чинзориг тэргүүтэй салбарын ажилтны төлөөллүүд хүлээж авч уулзсан. Энэ уулзалтаар Эрүүл мэндийн салбарын 2017-2018 оны нэмэлт хэлэлцээрийн дөрвөн бүлэг, 24-г нь бүртгэж авснаа мэдэгдсэн. Бид хүлээцтэй хандаж байгаа. Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын тэмцлийн эцсийн зорилго нь ажил хаялт биш. Тиймээс Ажил хаялтыг хөдөлмөрийн тухай хуулийг үндэслэн түр хугацаанд түр зогсоох шийдвэр гаргалаа. Гэхдээ эрүүл мэндийн ажилтнууд хөдөлмөрийн мөлжлөгийг халж, шударга үнэлэмжийг тогтоохыг шаардсан тэмцэл хөдөлгөөнөө зогсоохгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.

Хууль санаачлагчид, эрх баригч нар аливаа нэгэн хэлэлцээрийн зүйл заалтыг хууль зүйн ямар ч үндэслэлгүйгээр сугалж авч байгаа энэ байдалтай бид эвлэрэхгүй. Гэхдээ эрүүл мэндийн салбарын ажилтнууд өргөсөн тангарагтаа үнэнч байна" гэв.





Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    1 долоо хоног, 6 өдөр []


Эгэл монгод


Зочин    1 долоо хоног, 6 өдөр []


Энэ эмч нэрьэй луйварчин


Зочин    1 долоо хоног, 6 өдөр []


Эгэл монгод