2018,7-Р Сар,04


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




LIVE


Н.Цэрэнбат: Бидний хэрэглэж буй бүтээгдэхүүний хог хаягдлын тоо 20 дахин нэмэгдсэн

1 долоо хоног, 5 өдөр TIMES.MN

"Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал-2018"-ын хүрээнд Байгаль орчин аялал жуулчлалын яамны санаачлагаар "Уур амьсгалын өөрчлөлт, гамшгийн эрсдэлийг бууруулах нь" сэдэвт гурвалсан, тусгайлсан арга хэмжээг зохион байгуулж байна. Тус агуулгын хүрээнд хог хаягдал, ус, ой гэсэн нарийвчилсан сэдвийн хүрээнд дэд салбар хуралдаанууд өнөөдөр Шангри-Ла зочид буудалд болж байгаа юм. 




Энэхүү уулзалт болон салбар хуралдааны үеэр Азийн сайд нар, тэднийг дагалдан яваа тухайн улсын Засгийн газрын төлөөллүүд, Ази-Номхон далайн бүс нутгийн байгууллагууд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй дээр дурдсан нэр бүхий асуудлуудыг цогц байдлаар шийдэх гарцыг эрж хайх, гамшгийн эрсдэлийг бууруулахтай холбоотой олон талын асуудлаар харилцан мэдээлэл солилцож, гамшгийн бэлэн байдлыг хангах дэвшилтэт арга замуудыг хамтран тодорхойлно. 


Сайд нарын уулзалтын гол зорилго нь Гамшгийн эрсдэлийг бууруулах Сэндайн үйл ажиллагааны  хүрээний хамгийн тулгамдсан зорилтууд, ялангуяа ус, ой, хог хаягдал, нөхөн сэргээхэд чиглэсэн менежменттэй холбоотой зорилтуудыг хангахад гаргаж буй Ази-Номхон далайн орнуудын хүчин чармайлтыг дэмжих, урамшуулах явдал юм. 





Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.