Энтертаймент


Монгол кино Шанхайн олон улсын кино наадмын шилдгээр шалгарчээ

4 сар, 1 долоо хоног TIMES.MN

БНХАУ-ын Шанхайн олон улсын XXI кино наадмын дээд шагнал болох “Жиньжүе” шагнал гардуулах ёслолын ажиллагаа боллоо. Энэ наадамд Монгол, Швейцарийн хамтарсан “Out of paradise” кино шилдгийн шилдгээр шалгарч, “Best Feature Golden Goblet” шагнал хүртэв.

Шагналыг киноны найруулагч Ч.Батбаяр, жүжигчин Г.Эрдэнэцэцэг Т.Энэрэл нар гардан авчээ. Жүжигчин Г.Эрдэнэцэцэгийн хувьд өмнө нь “Ороолон”, “Хөгжилтэй гэр бүл” ОАУСК, “Хунгийн сүүлчийн дуу” зэрэг киноны гол болон туслах дүрүүдийг амжилттай бүтээж, үзэгчдийн танил болсон залуу жүжигчин юм.

Энэ жилийн Шанхайн олон улсын кино наадамд дэлхийн 108 улс орны 3447 кино оролцсоноос ийнхүү шилдгийн шилдгээр Монгол кино бүтээл шалгарсан байна.





Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.