Кливленд Кавальерс багийн ЛеБрон Жеймс буурь сэлгэж Нэгдсэн улсын баруун эргийн Лос-Анжелес Лейкерс багтай дөрвөн жилийн 154 сая ам.долларын гэрээ байгуулсан талаар албан ёсоор зарлажээ.
Klutchsports твиттер хуудаснаа гарсан мэдээллээр НБА-н гурван удаагийн аварга, гурван удаагийн финалын үнэ цэнэтэй тоглогч, дөрвөн удаагийн улирлын үнэ цэнэтэй тоглогч, 14 удаагийн бүх-одод тоглогч Л.Жеймс Лос-Анжелес Лейкерс багтай дөрвөн жилийн гэрээ байгуулсан аж.