Зөвлөгөө


Мацаг барьсны дараа биед ямар өөрчлөлт гардаг вэ?

1 сар TIMES.MN

Турах хүсэлтэй бүсгүйчүүдийн дунд богино хугацаанд мацаг барих явдал ихэссэн. Гэвч энэ нь зөвхөн турах биш бүр биений хэвийн үйл ажиллагаа, эрүүл мэндийн хувьд маш ашигтай сонголт ажээ. Чухам ямар ямар давуу талтай болох талаарх мэдээллийг хүргэж байна. 



Сахар буурах

Мацаг барьсан үеийн эхний хэдэн цагт таны бие өмнө нь нөөцөлж хадгалсан глюкоз болон гликогенийг энерги болгон хувиргах хэвийн үйл ажиллагаа явагдана. Үүний 25% орчим нь тархинд зарцуулагддаг бол үлдсэн хэсэг нь цусны улаан эс, булчингийн хэвийн үйл ажиллагааг хангахад чиглэгддэг. 



Хоол боловсруулах тогтолцоо амарна

Идэх хоол тань багассан тул таны хоол боловсруулах тогтолцооны эрхтэнүүд амрах болно. Гэхдээ хоол боловсруулалт нь тодорхой хэмжээний хугацааг хамардаг учраас богино хугацааны мацаг барих үед бүрэн зогсохгүй. 



Сэтгэл санааны цэвэрлэгээ

Мацаг барьж эхэлснээс 6 цагийн дараагаас та бухимдаж, их хэмжээгээр өлсөж эхэлнэ. Үүнээс болж сэтгэл санаагаар унах, гуниглах, уур хүрэх зэрэг сэтгэл хөдлөлүүд илэрч болно. Тиймээс аль болох ойр орчмынхоо хүмүүст уураа гаргалгүйгээр бясалгал хийх, өөр зүйлд анхаарлаа хандуулах зэргээр өлсөж байгаа талаараа мартах хэрэгтэй. Биеийн хүч нэг их шаардахгүй зүйл хийхийг оролдоорой. 



Жин хасах

Мацаг барих үед хүний бие хаанаас эрчим хүч энергиэ авдаг вэ?  Хүний биенд байдаг нэг номерын энерги бол өөх юм. Мацаг барих үед бидний бие энэ өөхнөөс энергиэ авч өөхийг шатааснаар жин хасдаг байна. Миний хувьд мацаг барисны 3 дах өдөр гэхэд 3 кг хассан байсан.


Чөлөөт радиакал буюу идэвхтэй хүчилтөрөгчийг бууруулах

Идэвхтэй хүчилтөрөгч нь хөгшрөлтийн гол шалтгаан болдог. Арьсны үрчлээс, унжилт зэрэг нь идэвхтэй хүчилтөрөгчөөс болж үүсдэг байна. Чөлөөт радиакал буюу идэвхтэй хүчилтөрөгч нь хоол шингэж, биенд энерги болон хувирах үед үүсдэг ба эсийг дотроос нь гэмтээж устган   биеийг хөгшрүүлдэг байна. Мацаг бариснаар идэвхтэй хүчилтөргч хоргүйжиж саармагждаг. Хүн улам бүр залуу байхыг хүсч байвал тамхи, архи, нойргүйдэл, хөдөлгөөний дутагдал, стресс, махан хоол, хоолны амт өнгө үнэр оруулагч, нарны хэт ягаан туяа зэрэгт мөн анхаарал тавих хэрэгтэй. Эдгээр нь чөлөөт радиакалуудыг  үүсгэдэг байна.


Мацаг барих 2 арга

Завсарлагатай мацаг 

Энэхүү аргыг илүүдэл жингээ хасах, калори багасгах дэглэм барьж байгаа хүмүүс ихэвчлэн хэрэглэдэг. Ерөнхийдөө өдрийн тодорхой цагуудад идэж, үлдсэн хугацаанд хоолоо сойх замаар явагддаг. Ингэснээр та "өөрийн мэдэлгүй хивэх"-гүйгээр өдөрт авах ёстой калорио идэх хугацаандаа авах боломжтой юм. Хамгийн түгээмэл мацаг барих хугацаа нь 8 цаг идэх, 16 цаг хоолоо сойх арга билээ. 

Удаан хугацааны мацаг

Энэ бол зөвхөн шингэн зүйл хэрэглэж, хоолоо сойх арга юм. Хэрвээ та уг аргаар мацаг барих гэж буй бол эхлээд заавал мэргэжлийн хүний зөвлөгөө авах шаардлагатай бөгөөд таны бие мацаг барихад асуудалгүй гэж үзвэл мэргэжилтнүүд ихэвчлэн хоолоо сойхын хажуугаар нэмэлт бэлдмэл, хоол боловчруулах эрхтэнүүдийг дэмждэг бэлдмэл уудаг 7 хоногийн хугацаатай мацаг барихыг зөвлөнө.  


Мацаг барих нь:

  • Жингээ барих хамгийн зөв арга
  • Инсулины хэмжээг тогтворжуулж, 2 төрлийн чихрийн шижингээс сэргийлнэ.
  • Өлсөх гормоны хэмжээг тэнцвэржүүлж, өлсөх мэдрэмж бууруулна.
  • Триглицеридийн түвшинг бууруулж, зүрхний өвчнөөс сэргийлнэ.
  • Хөгшрөлтийг удаашруулна.
  • Арьс эрүүлжинэ.
  • Хоол боловсруулах тогтолцоог сайжруулна.


Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.