Спорт


Чөлөөтийн эрчүүд есөн медаль хүртлээ

3 долоо хоног, 1 өдөр TIMES.MN

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн “Баргын цом” олон улсын тэмцээн өчигдөр (VI.25) БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйрын Хайлаар хотод эхэллээ. Тэмцээнд Монгол, БНХАУ, БНАСАУ, ОХУ гэсэн дөрвөн орны 200 гаруй тамирчин өрсөлдөж байна.

 

Эхний өдөр эрэгтэйчүүдийн жингийн барилдаан болоход манай бөхчүүд хоёр алт, дөрвөн мөнгө, гурван хүрэл, нийт есөн медаль хүртлээ. Тодруулбал, 74 кг-ын жинд “Хангарьд” клубийн тамирчин ОУХМ З.Сумъяабазар, 97 кг-д “Аваргууд” академийн тамирчин, спортын мастер Б.Намхай алт, 65 кг-д “Арслан” клубийн тамирчин, спортын мастер Х.Хишигбат, 70 кг-д “Арслан” клубийн тамирчин, спортын мастер Д.Хатанбаатар, 86 кг-д “Аврагч” спорт хорооны тамирчин, спортын мастер Д.Төгс-Эрдэнэ, 125 кг-д “Цастын барс” клубийн тамирчин, спортын мастер Б.Гончигтавхай мөнгө, 57 кг-д “Арслан” клубийн тамирчин, ОУХМ З.Занабазар, 65 кг-д “Аврагч” спорт хорооны тамирчин, МУГТ Б.Номин, 70 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин, спортын мастер Б.Цогтгэрэл нар хүрэл медалийн эзэн болов. Өнөөдөр эмэгтэйчүүдийн жингийн барилдаан болно.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.