Эдийн засаг


21 аймгийн Политехник коллеж, МБС-ын багш нар санхүүгийн боловсрол түгээх сургагч багшаар бэлтгэгдлээ

4 сар, 3 долоо хоног TIMES.MN

Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, ХНХЯ-ны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газартай хамтран 6 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дэмжих үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд ХНХЯ-наас политехник коллеж, мэргэжлийн боловсрол-сургалтын төвийн “Хувь хүний санхүүгийн мэдлэг”, “Хувь хүний санхүү, бизнес, аж ахуй эрхлэлт”, “Эдийн засгийн онол”-ийн хичээлийг заах 21 аймгийн 45 мэргэжлийн багш нар мэдлэг олгох, чадавхжуулах “Сургагч багш” бэлтгэх  сургалтад  хамрагдаж “Гэрчилгээ” гардан  авлаа.  Бэлтгэгдсэн багш нар нь  жил бүр  42 сургалтын байгууллагын 18 000  орчим сурагчдад  хүрч ажиллана.





Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.