Нийгэм


Хүүхдийн аюулгүйн суудлыг 63 мянган төгрөгөөр борлуулна

4 сар, 3 долоо хоног TIMES.MN

Засгийн  Газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас  хүүхэд хамгаалалтай холбоотой асуудлаар автомашины хүүхдийн зориулалтын суудал, хүүхэд хамгааллын даатгал, унаач хүүхдийн даатгалын тухай өнөөдөр  мэдээлэл хийлээ.   Өнгөрсөн жилийн байдлаар зам тээврийн  ослын улмаас  55 хүүхэд  амь насаа алджээ. Энэ нь эцэг эхчүүд автомашины хүүхдийн зориулалтын суудлыг хэрэглэж хэвшээгүйтэй холбоотой болохыг мэргэжлийн байгууллагууд тогдтоожээ. Хүүхдийн зориулалтын суудлын үнэ хэт өндөр үнэтэй байгаа тул хэрэглэгчид  50-60 мянган төгрөгөөр авах боломжтой гэсэн дүгнэлтийг гаргажээ. Үүнтэй холбоотой  “Номин” компани хүүхдийн зориулалтын суудлыг насаар нь харгалзан 43-63 мянган төгрөгөөр худалдаалах боломжтой гэдэг дүгнэлтэд хүрчээ. Хүүхдийн суудал дээрх үнээр энэ сарын дундуур хэрэглэгчдэд хүрэх бөгөөд худалдан авсан тохиолдолд  хүүхдийн нэг жилийн гэнэтийн ослын даатгалд үнэ төлбөргүй хамрагдах юм байна.






Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.