Шар


Цэнхэр үст Цэрэн хүүтэйгээ уулзжээ

3 долоо хоног TIMES.MN

Цэнхэр үст Цэрэнгийн гэр бүл доторх маргаан  олны анхаарлыг татаад байсан.  Тэгвэл Цэрэнгийн том хүү болох Нямдорж болон түүний бэр Байгалмаа нар Цэрэнгээс нүүр буруулан холдон явсан тухай олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдах болсон бөгөөд хэзээ ч эвлэрэхгүй мэт байсан тэдний тэмцэл төгсгөл болж эхлэв бололтой.


Цэрэн өөрийн бие даасан үзэсгэлэнгээ ердөө ганцхан өдөр хоёрхон цагийн хугацаатайгаар дэлгэсэн. Энэ үеэр Цэрэнгийн том хүү Нямдорж ээжийгээ зорин ирж хүндэтгэл үзүүлсэн бөгөөд энэ тухай Цэрэн "2018.06.22 ны өдөр шөнө тэнцсэн сайхан өдөр би анх удаа ганц бүтээлээр үзэсгэлэн нээлээ.


Үзэсгэлэнгийн зарыг нүүр номдоо тавьж олон нийтэд зарласан болно. Зуны дэлгэр сайхан ирж бууриа сэлгэсэн олон хүн ирж чадахгүйдээ хүлцэл өчин баяр хүргэсэн. Цэрэнг дэмждэг таньдаг таньдаггүй олон хүн ирлээ...Та бүхэндээ маш их баярлалаа...Үзэсгэлэнд намайг цочоосон үйл явдал болсон нь сүүлийн үед холбоо тасарсан хүү маань байв. Би зургаа хөвгүүддээ хэмээн хаягласан ч энэ нийгэмд хандан хэлчихмээр шивнэмээр зүйлээ хэлсэн болно. Ингээд үзэсгэлэнгийн зургуудаас сонирхоорой..Цэрэнг нөхцөл болзолгүй дэмжсэн бүгдэд талархъя..Цэрэнгээс" хэмээн өөрийн цахим хуудаснаа бичжээ.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    3 долоо хоног []


Авлигачинг илчлэх хэмээн Щвейцар улс руу өөрийн зардлаар зорчиж тэмцсэнд талархаж байна. Эх орноо гэх сэтгэлтэй эхд баяр хүргъе


Зочин    3 долоо хоног []


Цэнхэр гэж бичих байхаа