2018,6-Р Сар,25


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




Газар дээрээс нь


Д.Тэрбишдагва: 1000 жилийн туршлагатай Германы боловсролыг Барилгын Политехник коллеж нутагшуулж байна

3 долоо хоног, 2 өдөр TIMES.MN

"Ашигт малтмалын салбар дахь түншлэлд суурилсан мэргэжлийн боловсрол, сургалт"/ТСМБС/ төслийн түншлэгч сургууль болох Барилгын Политехник Коллежийн дадлагын байртай танилцаж, Герман хэл амжилттай сурсан төгсөгчдөд батламж гардуулах арга хэмжээ энэ сарын 22-нд боллоо. 




Тус үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, Монгол-Германы парламентийн бүлгийн дарга, Ажилсаг Монгол хөтөлбөрийг санаачлагч Д.Тэрбишдагва, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг нар Холбооны Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Яамны Ойрхи Дорнод, Ази, Латин Америк, Зүүн Өмнөд Ази, Зүүн Өмнөд Европ, Зүүн Европын газрын дарга хатагтай Др.Профессор Клаудиа Варнингийг хүлээн авч уулзсан юм. 




ТСМБС төслийг Герман, Швейцар, Австрали улсын санхүүжилтээр Монгол Улсын Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын яамтай хамтран Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг манай улсын 12 сургуульд хэрэгжүүлж буй юм. Уг төслийн түншлэгч 12 сургуулийн нэг болох Барилгын Политехник Коллеж нь төслийн хүрээнд аж ахуйн нэгжтэй хамтран шинэчлэн боловсруулсан сургалтын хөтөлбөр, материал, орчин үеийн тоног төхөөрөмж бүхий дадлагын орчинг үзүүлэн танилцуулав.




Мөн МБС-ын салбарын нэр хүндийг олон нийтэд сурталчлах үүднээс Монгол улсыг Дэлхийн Ур Чадварын байгууллагад гишүүнээр элсэн орох, үндэсний тэмцээн зохион байгуулах болон олон улсын тэмцээнд оролцогчдыг байнга дэмжиж ирсэн. Түүнчлэн Монгол улсаа төлөөлөн ДУЧТ-д оролцсон тус сургуулийн багш, суралцагч болон төслийн хүрээнд сургууль дээр ажиллаж буй Герман техникийн зөвлөх, ажил мэргэжлийн чиг баримжааны зөвлөх нартай уулзан ярилцлаа.




Энэхүү уулзалтаар Барилгын Политехник Коллежийн захирал Г.Нямдулам өөрийн сургуулийн танилцуулгыг хүндэт зочдод хүргэсэн бол Монголын Барилгачдын Холбооны гүйцэтгэх захирал Г.Шооюдор ХАБи, 15 үе бүхий, өрлөгийн мэргэжил болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг залуу үед сурталчлах зорилготой ухаалаг утасны тоглоомын аппликейшнийг танилцуулсан юм. Уг ХАБи тоглоомыг үнэ төлбөргүй татан авах боломжтой бөгөөд төслийн дэмжлэгтэйгээр Монголын Барилгачдын Холбоо 2017 онд хөгжүүлэн ашиглалтад оруулсан байна. 









Герман хэлийг нэг жилийн турш үнэ төлбөргүй сурсан Барилгын политехник коллежийн оюутнууд батламжаа гардан авлаа



2019 оны Дэлхийн ур чадварын тэмцээнд бэлдэж буй Барилгын политехник коллежийн оюутнууд


Холбооны эдийн засгийн хамтын ажиллагаа, Хөгжлийн яамны Ойрхи Дорнод, Ази, Латин Америк, Зүүн Өмнөд Ази, Зүүн Өмнөд Европ, Зүүн Европын газрын дарга хатагтай Др.Профессор Клаудиа Варниг Барилгын Политехник коллежийн дадлагын байртай танилцлаа



УИХ-ын гишүүн, Монгол-Германы парламентийн бүлгийн дарга, Ажилсаг Монгол хөтөлбөрийг санаачлагч Д.Тэрбишдагва: 1000 жилийн туршлагатай Германы боловсролыг Барилгын Политехник коллеж нутагшуулж байна



ХНХ-ын дэд сайд С.Мөнгөнчимэг: Мэргэжлийн боловсрол, сургалтын салбар манай улсын хөгжлийг түргэсгэгч салбарын нэг мөн




Барилгын Политехник коллежийн оюутан н.Дамдинсүрэн: ХБНГУ-д коллежийн боловсрол эзэмших хэмжээний мэдлэгтэй болсон






Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.