Нийгэм


Нээлттэй өдөрлөг зохион байгууллаа

3 долоо хоног TIMES.MN

Говьсүмбэр аймгийн ЗДТГ, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар хамтран байгууллагын үйл ажиллагааны мэдээллийг иргэдэд хүргэх, холбогдох хууль тогтоомжийг сурталчлах, төрийн үйлчилгээг иргэдэд нэг цэгээс хүргэж, иргэдийн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг шийдвэрлэх зорилгоор тус аймгийн Сүмбэр, Шивээговь, Баянтал сумдад “Иргэдэд үйлчлэх нээлттэй өдөрлөг”-ийг энэ  сарын 18-20-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас иргэдэд хяналтын чиглэл, лабораторийн үйл ажиллагааний талаар зөвлөмж, сэрэмжлүүлэг, танилцуулга бэлтгэн тарааж, хүнсний аюулгүй байдал болон холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, стандартын талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгчээ. Мөн өдөрлөгийн үеэр сорилтын лабораторид иргэдээс ирүүлсэн өргөдөл, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэн, хоёр дээжийг үнэ төлбөргүй шинжилсэн байна.

Өдөрлөгийн хүрээнд Хэрэглэгчийн хяналтын хуудсыг сурталчлан,дөрвөн төрлийн Хэрэглэгчийн хяналтын хуудсаар найман газрын үйл ажиллагааг иргэдээр үнэлүүлж, дүгнэлт хийлгэжээ.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.