Улс төр


АН: Тавантолгой ард түмний мэдэлд очих нөхцөл бүрдсэн тохиолдолд дэмжинэ

3 долоо хоног TIMES.MN

УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан өндөрлөлөө. Тус бүлгийн хуралдаанаар гурван асуудлыг хэлэлцжээ. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэл хийв.

Тэрбээр "АН-ын бүлэг Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх тогтоолын төслийн талаар УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазарын мэдээллийг сонслоо. Энэ тогтоолын хэлэлцэх эсэхийг УИХ-ын чуулган дэмжсэн. Гэхдээ дэмжлэгэнд учир байгаа. АН-ын бүлгийн байр суурь болгон зөвлөмжийг харах ёстой. Төрийн гурван өндөрлөгийн оролцсон шийд бол улс төрийн зөвшилцлийн гол асуудал байдаг. Энэ тогтоолоор 30 хувийг олон улсын зах зээлд гаргана гэж байгаа бол төрийн өмчийнх 51 хувь, ард иргэдийн 14 хувь, хөрөнгийн биржээр худалдаалагдсан хувьцааг ард иргэдэд үр өгөөжтэй байх тал дээр яаж хуваарилах вэ гэдгийг ажлын хэсэг дээр дахин хэлэлцэнэ. Энэ тогтоолын өөрчлөлтөөр эдийн засгийн үр ашиг нь бодитой тусах, Тавантолгой ард түмний мэдэлд очих нөхцөл бүрдсэн тохиолдолд дэмжинэ гэдгээ илэрхийлсэн.  УИХ дахь АН хаврын чуулганы үр дүнгийн талаар дүгнэлт хийсэн. Мөн УИХ-аар яаралтай хэлэлцэгдэж байгаагаас гадна чуулган завсарлахтай холбоотой шахагдаж орж ирж байгаа олон хууль байгаа. Үүнд АН байр сууриа илэрхийлнэ. Тухайлбал, Аж ахуйн нэгжийн албан татварын тухай хуулийн төслөөр томоохон уул уурхайн компаниудад татварын илүү хөнгөлөлт үзүүлдэгийг болиулах хэрэгтэй гэж АН үзэж байгаа. УИХ-ын Дэгийн тухай хуульд АН завсарлага авсан. Гишүүдийг хариуцлагатай, ёсзүйтэй болгох нь зөв.  Хамгийн гол нь энэ дэгийн хууль Үндсэн хуулийн зөрчил гаргаж болохгүй. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг Дэгийн тухай хуулиар оруулж ирсэн нь Үндсэн хуулийн зөрчилтэй байна гэж үзсэн. Захиргааны ерөнхий хуулийн өөрчлөлтийг АН дэмжихгүй. Бүх шатны захиргааны байгууллагыг энэ хуулиар шүүх боломжгүй болж байгаа юм. АН-ын бүлэг эрхзүйт төрийн тогтолцооны талаас нь харж, Засгийн газрыг огцруулах үндэслэл болно гэж үзэж байна. Бараа үйлчилгээ худалдан авах хууль концевцийн зөрүүтэй. Тендэрийн хуулийг цааш нь авч хэлэлцэхийн өмнө нийтийн сонсгол явуулах нь зүйтэй гэж АН үзлээ"гэв. 



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    3 долоо хоног [203.91.118.247]


АН бол хэзээ ч ард түмнийг боддоггүй гэдгийг өнгөрсөн 4 жил яс махаараа мэдэрсэн ард түмэн шүү дээ, одоо шоудаад хэрэггүй