Улс төр


Сайд Ц.Нямдоржийг АТГ-т шалгуулах хүсэлтээ өгчээ

3 долоо хоног TIMES.MN

Хуульчид Авлигатай тэмцэх газрын гадна мэдээлэл хийлээ. Тэд Хуульзүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэсэн үндэслэлээр шалгуулахаар хүсэлтээ өгч  байгаа мэдээлийн эхэнд онцолсон юм.  Мөн Хуульзүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Захиргааны Ерөнхий хуульд өөрчлөлт оруулсан төслийг санаачлан боловсруулахдаа хэд хэдэн хуулийг зөрчсөн. Хууль тогтоомжийн тухай хуулиар хуулийн төсөл боловсруулах ажиллагаа нарийн процетуртай. Гэтэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, ашиг сонирхлын зөрчилтэйгээр хуулийн төслийг боловсруулсан гэж хуульчид үзэж байна. Үүнийг ойрын үед Засгийн газраас гаргах өмч хувьчлалын шийдвэртэй холбоотой хэмээн хардаж байгаагаа мэдэгдсэн юм.  

Хуульзүйн сайд нэг өдөр босч ирээд, ямар ч судалгаагүйгээр хуулийн төсөл боловсруулж, оруулж ирдэг байдлыг бид зогсоох ёстой гэдгийг хуульч Д.Оросоо мэдэгдлээ.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.