2018,6-Р Сар,25


СЭТГҮҮЛЧ:


Л.Булганчимэг




Сонголт


Нийслэлийн хэмжээнд 327 аж ахуйн нэгжид 1204 ажлын байр бэлэн байна

4 сар, 3 долоо хоног TIMES.MN

"Ажилсаг Монгол" хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдаж буй ажил эрхлэлтийг дэмжих өдөрлөг Сонгинохайрхан дүүрэгт боллоо.




Тус өдөрлөгийг УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва санаачлан тус дүүргийн 7,9,24,25-р хорооны Засаг дарга болон тус дүүргийн Хөдөлмөр халамжийн хэлтэстэй хамтран зохион байгууллаа. Өнөөдрийн өдөрлөгийн үеэр ажил хайж буй иргэдийг ажлын байранд зуучлахаас гадна ажил олгогч байгууллагуудын төлөөлөл шууд ажлын байрны ярилцлагад оруулж, бүртгэж байсан юм. Мөн тус дүүргийн МСҮТ, Политехник Коллежийн төлөөлөл сургуулиуд өөрсдийн сургуулийг танилцуулахаас гадна элсэхийг хүссэн сурагчдын бүртгэлийг газар дээр нь хийж байлаа.


Яг одоогоор Нийслэлийн хэмжээнд 327 аж ахуйн нэгжид 1204 ажлын байр байгаа бол харин Сонгинохайрхан дүүрэгт 44 байгууллага, аж ахуйн нэгжид 433 сул ажлын байр байгаа аж.




Иргэд яагаад ажилд орж чадахгүй байгаа талаар ажил олгогчид “Өнөөдрийн байдлаар яаралтай ажилтан авах сонирхолтой маш олон байгууллага байна. Гэвч иргэд туслах ажилтан болоод зам, барилгын ажил хийх хүсэлгүй байна. Шууд л дарга болох сонирхолтой бололтой. Мөн өөрөө ажлын байр бүтээх боломж, бололцоо ч байна. Эрэл хайгуул хийж, өөрийгөө дайчилж ажиллахгүй байна. Маш олон ажлын байр 7 хоног тутам солигдож, дүүрэг, хороодын нээлттэй ажлын байрны жагсаалтад байсаар л байна” гэсэн юм.


Харин иргэд аж ахуйн нэгжүүд нас, хүйс заадаг. Ер нь 40, 50-иас дээш насныханд ажил олдоход хэцүү хэмээсэн юм.




Тус дүүргийн 28-р хорооны иргэн н.Алтансүх /50 гаруй настай/ “Би улсад 29 жил ажилласан. Хүнд нөхцөлөөр гурван жилийн дараа тэтгэвэрт гарна. Гэхдээ зүгээр суухаар гээд ажил хайж байна. Өмнө нь хувийн байгууллагад ажилд орсон. Ажилд ороход гэрээ хийгээгүй. Тэгээд сар ажлаад цалингаа өгөх болохоор хулхидаад цалин өгдөггүй. Хэл ам хийгээд заргалдаад явахаар та гэрээ хийгээгүй, таныг баталгаажуулах юу ч байхгүй гээд байдаг. Ийм тохиолдолд хаана хандахаа мэдэхгүй байна. Харин өнөөдрийн өдөрлөгт ирээд хаана хандахаа мэдэж авлаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.







Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр эрхлэлтийн албаны дарга Б.Будмаа: Иргэдэд үнэгүй мэргэжил олгох ажлын байранд зуучилж байна



"Ажилсаг Монгол" хөтөлбөрийг санаачлагч, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Гурван хүн тутмын нэг нь ажилгүй байна






Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.