Дэлхий


Нобелийн шагналд нэр дэвшиж байсан гэмт хэрэгтэн

4 сар, 3 долоо хоног TIMES.MN

2000 онд Нобелийн шагналын номинацид хүн амины хэрэг үйлдсэн этгээд нэр дэвшсэн нь түүхэн дэх хамгийн гайхалтай бөгөөд ичгүүртэй үйл явдал болсон юм. Швейцарийн парламентын гишүүн Нобелийн энх тайвны шагналд Стэнли Уильямсын нэрийг дэвшүүлэв. Энэ нь анх удаа алуурчын нэрийг дэвшүүлсэн бус хамгийн гайхалтай нь уран зохиолын төрөлд найман удаа нэр дэвшигдэж байжээ. Үүнээс гадна, тэрээр АНУ-ын Ерөнхийлөгчийн шагналыг хүртсэн байсан юм.




Тэр хэн байв...



1953 онд төрсөн Стэнли Туки Уильямс "Crips" гудамжны бүлэглэлийн удирдагч байсан ба 1981 онд дээрмийн зорилгоор дөрвөн хүн алсан хэргээр цаазын ялаар шийтгүүлэн шоронд гүйцэтгэлийг хүлээж байхдаа хорин жилийн туршид бичсэн зохиолуудаараа дэлхий даяар алдартай болж чадсан нэгэн байв. Стэнли гудамжны хүчирхийллийн эсрэг хүүхдийн зохиол бичсэн нь бүгд хамгийн шилдэг борлуулалттай ном болсон байна. Түүний хурц содон сэдэвт зохиол, төрийн бус хүчирхийлэлийн эсрэг чиглэсэн байдаг ба зохиолчын фенүүд асар олон мянгад хүрч байжээ. Калифорни мужийн амбан захирагч Арнольд Шварценеггер ч мөн цаазаар авах ялыг халахыг шаардаж түүний авъяас чадварыг ихэд дэмжиж байв.



Түүний ​хамгаалалтад Жесси Жексон, реппер Snoop Dogg, жүжигчин Жейми Фокс, мөн бусад олон алдар цуутан бүхий 70 000 хүний гарын үсэг бүхий өргөн барих бичиг бий болж эрх чөлөөг олгохыг шаардаж байсан юм. 
Гэвч, "олон нийтийн жагсаал цуглаан өрнөж, алуурчинг өршөөх нотлох баримт, хэргийн түүхийг хянаж бүх боломжит үр дагаврыг харгалзан нотлох баримт хайсан ч уучлах үндэслэл олж чадаагүй" хэмээн амбан захирагч Шварценеггер хэлсэн ба 2005 онд Стэнли Уильямст үхлийн тарилга хийж, ялыг гүйцэтгэсэн байдаг.


Сайхан уул 





Холбоотой мэдээлэл


Японы гүнж Аяако хуримаа хийлээ
Японы гүнж Аяако хуримаа хийлээ
2 долоо хоног, 1 өдөр

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.