Зөвлөгөө

Турахын тулд өдөр тутам 1200ккл-ыг хэрхэн барих вэ?

3 долоо хоног, 3 өдөр TIMES.MN

Хэрвээ та жингээ барьж турахыг хүсч байгаа бол өдөрт 1200 калори хоол идэх хэрэгтэй. 7-10 хоног өдөр бүр 1200ккл хоол идсэнээр 5-7кг турах бүрэн боломжой гэж эрдэмтэд үздэг.

Нас биед хүрсэн хүн өдөрт 2400ккл илчлэгтэй хоол хүнс хэрэглэх нь энгийн хүний норм бөгөөд энэхүү нормоо хэтрүүлэн өдөр тутам 2400-3000ккл-аас дээш илчлэг тэжээлтэй хоол идэж заншсанаар таргалалт, өөхлөлт үүсдэг байна. Харин та богино хугацаанд жингээ хасч, эрүүл зөв аргаар турахыг хүсч байгаа бол энэхүү мэдээлэл танд зайлшгүй туслах болно. Өдөрт хэдэн ккл - илчлэгтэй хоол идэж байгаагаа тооцон илүүдэл илчлэгээ шатааж, өөрийн бие организмын зүй зохистой горимд оруулахын тулд доорх зөвлөгөөг дагаарай. 

Энэхүү дэглэмийг 7 хоног мөрдөх бөгөөд өдөр бүрийн хоолны нийт илчлэг тань 1200ккл байх болно. 

Эхний өдөр:

Өглөөний цай - 1 аяга сүү эсвэл 1/2 аяга цэвэр жимсний шүүс

Өдрийн хоол - Өргөст хэмх, улаан лооль, салат навч, бууцай зэрэг хөнгөн чанарын хүнсний ногоогоор хийсэн тос, давс, майнозгүй салат, зууш гэх мэт, чанасан хөц/гурвалжин будаа.

Оройн хоол - Чанасан тахиан цээж мах эсвэл салмон загасны мах , жигнэсэн брокколи

Хоёр дахь өдөр: 

Өглөөний цай - 1 аяга сүү эсвэл 1/2 аяга цэвэр жимсний шүүс

Өдрийн хоол - Өргөст хэмх, улаан лооль, салат навч, бууцай зэрэг хөнгөн чанарын хүнсний ногоогоор хийсэн тос, давс, майнозгүй салат, зууш гэх мэт, чанасан өндөг - 1 ширхэг, 1-2 зүсэм хар талх

Оройн хоол - Чанасан тахиан цээж мах эсвэл салмон загасны мах , жигнэсэн брокколи,

Гуравдахь өдөр: 

Өглөөний цай - 1 аяга цэвэр жимсний шүүс эсвэл нимбэгтэй ус

Өдрийн хоол - Өргөст хэмх, улаан лооль, салат навч, бууцай зэрэг хөнгөн чанарын хүнсний ногоогоор хийсэн тос, давс, майнозгүй салат, зууш гэх мэт, чанасан хөц/гурвалжин будаа. чанасан өндөг -1 ширхэг

Оройн хоол - Чанасан тахиан цээж мах, гурвалжин будаа, 1 ширхэг лууван

Дөрөв дэх өдөр: 

Өглөөний цай -1 аяга цэвэр жимсний шүүс эсвэл нимбэгтэй ус

Өдрийн хоол - Өргөст хэмх, улаан лооль, салат навч, байцаа, бууцай зэрэг хөнгөн чанарын хүнсний ногоогоор хийсэн тос, давс, майнозгүй салат, зууш гэх мэт, чанасан өндөг -1 ширхэг, 1-2 зүсэм хар талх

Оройн хоол - Чанасан тахиан цээж мах, гурвалжин будаа, 1 ширхэг лууван

Тав дахь өдөр:

Өглөөний цай - 1 аяга нимбэгтэй ус

Өдрийн хоол - Өргөст хэмх, улаан лооль, салат навч, бууцай зэрэг хөнгөн чанарын хүнсний ногоогоор хийсэн тос, давс, майнозгүй салат, зууш гэх мэт, чанасан хөц/гурвалжин будаа. чанасан өндөг -1 ширхэг

Оройн хоол - Чанасан тахиан цээж мах, гурвалжин будаа, жигнэж чанасан брокколи

Зургаа дахь өдөр:

Долоо дахь өдөр:

Өглөөний цай - 1 аяга нимбэгтэй ус

Өдрийн хоол - Өргөст хэмх, улаан лооль, салат навч, бууцай зэрэг хөнгөн чанарын хүнсний ногоогоор хийсэн тос, давс, майнозгүй салат, зууш гэх мэт, хар талх 1-2 зүсэм. чанасан өндөг -1 ширхэг

Оройн хоол - Чанасан тахиан цээж мах, 1-2 зүсэм хар талх, жигнэж чанасан брокколи эсвэл 1 ширхэг лууван /түүхийгээр/

Холбоотой мэдээлэл

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.