Нийгэм


НМХГ: Зөвлөмжийн дагуу ажиллаагүй учраас харамсалтай осол гарсан

3 долоо хоног, 5 өдөр TIMES.MN

НМХГ-аас 2018 оны эхний хагас жилд гарсан үйлдвэрлэлийн болон барилгын өргөгч техникүүд дээр гарсан ослын талаар мэдээлэл хийж байна.  Мэдээллийн эхэнд Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн "Сансрын хөлөг" тоглоомын хэсэг тасарч унасан ослын талаар тайлбар өглөө. Үндэсний соёл амралтын хүрээлэнд 5 сарын 21-нд Мэргэжлийн хяналтын газраас хүүхдийн баяр болохтой холбогдуулаад урьдчилан сэргийлэх хяналтыг хийсэн. Энэ хяналтын хүрээнд гаргасан зөвлөмжид Сансрын хөлөг тоглоомын тухай тодорхой тусгагдсан байгаа. Сансрын хөлөг тоглоомын дээд гагнаасын хэсгийг солих хэрэгтэй. Тоглоомын тухайн хэсэгт бэхжүүлэгч хийж, өнгө үзэмжийг сайжруулж, тоглоомууддаа өдөр туттмын үзлэг шалгалт хий гэдэг тодорхой зөвлөмжийг хүргүүлсэн.  Зөвлөмжийн дагуу тухайн байгууллагын удирдлагууд болон хариуцсан ажилтнууд ажиллаагүйгээс үүдэн энэ харамсалтай осол гарсан. Тиймээс аж ахуйн нэгж байгууллагууд мэргэжлийн хяналтын улсын байцаагч нар очиж хаадаг, торгодог, үүрэг чиглэл өгдөгийг хүлээдэг биш, өөрсдөө өдөр тутмын ажилдаа хариуцлагатай ажилладаг байх хэрэгтэй" гэв. 


Ямар хариуцлага тооцох тухайд...


Хүүхдийн паркийн хувьд өргөх механизмтай холбоотой, механизмаар ажилладаг зургаан тоглоомын үйл ажиллагааг зогсоосон байгаа. Бусад тоглоомын хувьд механизмаар ажилладаггүй, эрсдэл бага  учир  үйл ажиллагааг хэвийн явуулж байна. Тус тоглоомууд дээр манайх хяналт шалгалт хийгээд бас хэд хэдэн зөрчил илэрсэн. Зөрчлүүдийг арилгуулахаар Үндэсний паркд үүрэг чиглэл өгөөд хамтарч ажиллаж байна. Тухайн тоглоомууд дээр зөрчлүүд арилсны дараа үйл ажиллагаа явуулах актыг сэргээж, үйл ажиллагааг үргэлжлүүлэх үү гэдгийг шийдвэрлэнэ. Энэ асуудал цагдаагийн байгуулага дээр шалгагдаж байгаа учраас зөрчлийн тухай хуулиар бид оролцох боломжгүй байгаа. Ямартай ч тухайн тоглоомуудыг шалгаад цаашид ашиглаж болох уу, үгүй юу гэдэг дээр бид бүхэн ажиллаж байна. Динозавр, Тагада, Гинж, Мэлхий үсрэлт, Тойрог зам, Галзуу хулгана гэсэн тоглоомуудыг өнөөдрийн байдлаар үйл ажиллагааг зогсоосон байгаа. Эдгээр өдрүүдэд бид гүйцэтгэлийн хяналт шалгалтаа хийж байна. Ирэх долоо хоногт Улсын байцаагч нарын нэгдсэн дүгнэлт гарна" гэсэн юм. 



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.